Зафер Атеш: Турк улсад өвлийн улирал учраас аврах ажиллагаанд хүндрэл учирч байна

2023-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Турк улсад болсон байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотойгоор Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш  сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Туркийн өмнөд хэсгийн газар нутаг бол үйлдвэрлэлийн болон газар тариалангийн томоохон бүс нутаг юм. Олон сая хүний амьдардаг газар нутаг байгаа. Маш олон хүн гэр бүлийнхнийгээ алдлаа. Яг одоо нурангид дарагдсан хүмүүсийн амь насыг аврах ажиллагаа үргэлжилж байгаа. Гамшиг болсноос нэг өдрийн дараа буюу өнөөдөр хоёр хүүхдийг нуранги доороос эсэн мэнд гаргасан мэдээлэл ирсэн. Одоогийн байдлаар газар хөдлөлтөд өртсөн монгол иргэд байхгүй гэх мэдээлэл ЭСЯ-нд ирсэн.

 Одоогийн байдлаар Турк улсад өвлийн улирал болсон байгаа тул аврах ажиллагаанд хүндрэл учирч байна. Бид бүхэн маш хурдацтайгаар, байж болох бүх хүчин чадлаараа ажиллаж байна. 10 хотод аврах ажиллагааны багийг явуулсан. Монгол Улсын Засгийн газраас аврах баг явуулна гэвэл бид бүхэн талархалтайгаар хүлээн авах болно.  Орон байргүй үлдсэн болон, нурангид дарагдаад амь аврагдсан иргэдийг Туркийн онцгой байдлын ерөнхий газрын харьяа хоргодох байр болон "Хавирган сар" нийгэмлэгийн тусламжтайгаар хоргодох байруудад шилжүүлж байна. Мөн эмнэлэг бусад хоргодох байруудад шилжүүлж байна. Цаашдаа байнгын оршин суух байраар хангах байдлаар бид бүхэн ажиллах болно. Орон нутгийн замууд эвдрээгүй, утасны сүлжээ хэвийн байгаа.  Турк улсад одоогоос 24 жилийн өмнө 1999 онд Истанбулд томоохон газар хөдлөлт болж, 18 мянган иргэн амиа алдаж, 50 мянган иргэн бэртэж гэмтэж байсан.” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

9 цаг 44 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

11 цаг 23 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

15 цаг 42 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

15 цаг 47 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

15 цаг 55 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

16 цаг 0 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

16 цаг 12 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

16 цаг 14 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

16 цаг 36 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

16 цаг 38 мин