З.Батцэцэг
АНУ-ын Мальмстром цэргийн баазад цөмийн пуужингийн офицеруудын дунд цусны хорт хавдрын өвчлөл өндөр байгааг Associated Press агентлагийн тоймч Тара Копп бичжээ. “АНУ-ын сансрын хүчний дэд хурандаа Даниел Сибекийн нэгдүгээр сард хийсэн мэдээлэлд дурдсанаар, есөн офицер Хожкины бус лимфома өвчтэй гэж оношлогдсон” гэж нийтлэлд дурджээ. Д.Сибекийн хэлснээр тэдний нэг нь нас барсан бол дөрөв нь одоог хүртэл ажиллаж байна. Дэд хурандаа хэлэхдээ, өвчтэй офицеруудын пропорциональ бус тоо нь онцгой анхаарал татаж байна. Мальмстрем баазад нийтдээ 3.3 мянга орчим хүн алба хааж байгаагийн 400 орчим пуужингийн цэрэг байна. Хожкины бус лимфомын дундаж тохиолдол 100 мянган хүнд 19 тохиолдол байдаг."Пуужинчид газрын гүн дэх хаалттай цахилгаан шатаар бууж, бетон, гангаар хийсэн зузаан ханаар хүрээлэгдсэн жижиг ашиглалтын бункерт ордог. Заримдаа тэд ерөнхийлөгчийн тушаалаар хөөргөх түлхүүрийг эргүүлэхэд бэлэн хэдэн өдөр үлддэг" гэж Т.Копп нэмж хэлэв.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний Малстром бааз нь Монтана мужид байрладаг бөгөөд нийтлэлд дурдсанчлан Minuteman III тив хоорондын баллистик пуужин хөөргөх зориулалттай 150 уурхайтай. Гурван үе шаттай, хуурай газарт суурилсан тив хоорондын баллистик пуужингийн Minuteman III нь хүйтэн дайны үед цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх зорилготой байв. Minuteman III нь одоо АНУ-д үйлчилж байгаа цорын ганц газар дээр суурилсан бааз юм. Нээлттэй эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д нийтдээ 450 ийм төрлийн сум бий. Тэд 12,000 километрийн радиус дахь байг онох чадвартай.