Уран зургийн галерейгаас яруу найргийг тольдоорой

2023-01-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

П.АМГАЛАНБАЯР

Зорин ирэх амрагаа  хүлээхэд

Морин төвөргөөн  зүрхнээ хоногшиж

Шөнийн чимээгүй гадаа налайн

Унийн углуургаар саран гэрэлтэнэ...гэсэн Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн  “Мөнгөн хазаарын чимээ”  шүлгийг жаазанд хийж,  танхимын голд залжээ. Танхимд уран тансаг үгийг хэлхэж яруу найргийн ертөнцөд хүмүүсийг хөтөлнө. Энэ бол  Монголын театрын музейд  дэлгэсэн  Завхан аймгийн  зохиолч, яруу найрагч, судлаачид, уран бүтээлчдийн  “Огторгуйн чимэг”  шүлэг, бүтээлийн үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэн Монголын уран зохиолын түүхэнд анх удаа уран бүтээлч, яруу найрагч, зохиолчдын шүлэг зохиолыг монгол бичиг, уран бичлэг, криллээр туурвин, жаазалж, уран зургийн галерейгаас тольдох боломжийг олгож буйгаараа онцлог.

Уг үзэсгэлэнг Завхан аймаг үүсэн байгуулагдсаны  100 жилийн ой, “Мөнх огторгуйн чимэг”  төвийн нэг  жилийн ойд зориулан гаргаж буй. Үзэсгэлэнд  Төрийн хошой шагналт,  Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Намдаг, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн  Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Л.Ванган, Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж зэрэг Завхан нутгаас төрж гарсан үе үеийн зохиолчид,  залуу  хойч үеийн уран бүтээлчдийн 100 гаруй бүтээл дэлгэсэн байна.  Энэ үеэр Болор цомын эзэн  яруу найрагч, түүхийн ухааны доктор До.Болдхуяг “Тайзан дээр шүлэг уншихаас гадна сонгодог орчинд уран бүтээлийг үзэж танилцдаг болъё гэсэн үүднээс  энэ үзэсгэлэнг дэлгэлээ. Манай аймгийн уран бүтээлчид нутаг орныхоо  аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Нэг уран бүтээлчээс нэрийн хуудас болсон нэг шүлгээ үзэсгэлэнд тавихыг санал болгосон. Мөн монголчуудын түүхэнд хэрэглэж байсан ямар ч бичиг үсгээр  туурвиж  болохоор чөлөөт  байдлыг  бүрдүүлсэн. Мөн жаазны стандарт заагаагүй.  Залуу уран бүтээлчдийн 20 гаруй бүтээл бий.  Хайр сэтгэл, эх орон, нутаг усаа  магтан дуулсан гээд төрөл бүрийн  сэдэвтэй бүтээлүүд ирсэн” гэсэн юм.

Босоо монгол бичгээр  бичсэн “Би төрсөн” шүлгийн эзэн Завхан аймгийн Дөчин-Уул сумын харьяат Г.Ишхүүгийн  сэтгэгдлийг хуваалцлаа. Энэ шүлгээ 1990 оны дунд үед тэрлэж өдгөө нэрийнх нь хуудас болсон бүтээл болжээ. Тэрбээр яруу найраг, утга зохиолын салбарт уран бүтээлээ туурвиад 40 гаруй жил болж байна.  Энэ хугацаанд 15 орчим яруу найргийн ном, нэг түүхэн роман бичжээ. Энэ тухайгаа “Би өөрийгөө иргэний уянгын яруу найрагч гэж боддог. Нутгийн уран бүтээлийн үзэсгэлэнд оролцож буйд сэтгэл өндөр байна.  Манай Завхан аймаг говь, хангай хосолсон, байгалийн  гайхалтай тогтоц бүхий сайхан нутаг. Нутгийн зон олон хийгээд уран бүтээлчид нутгийнхаа шүтээний нэг болсон Отгонтэнгэр хайрхан, Цагаануулаа шүтэж залбирч, овоглож  явдаг. Энэ сайхан хайрханы авшиг байдаг юм болов уу” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Монгол Хьюндай эмнэлэгт ирж үнэгүй үзүүлж, зөвлөгөө аваарай

БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлээд байгаа Монгол Хь

6 цаг 11 мин
ОХУ-ын Тээврийн дэд сайд А.Н.Шилог хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын

9 цаг 38 мин
Д.Трампын зарим шийдвэрүүд шүүхэд маргаан дагуулав

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ажлаа эхлээд арав хонож байгаа

18 цаг 2 мин
Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь Эм Си Эс “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа юм уу?!

Монголын улс төр гэж жинхэнэ жонхуу байх юм. Дээхнэ үеийн нэг дуун дээр

18 цаг 2 мин
Х.Баттулгын баг аянд гарлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хөх Монголын хөх туг” аяны талаар мэдээлсэн байна.

Уржигдар 13 цаг 32 мин
Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

Уржигдар 13 цаг 28 мин
ХЭҮК: Засгийн газар шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

ХЭҮК: Засгийн газрыг шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

Уржигдар 13 цаг 11 мин
Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

Хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ертөнцөд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой

Уржигдар 06 цаг 00 мин
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүй

Уржигдар 06 цаг 00 мин
Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

2025-01-29