Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

2025-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Нэгдүгээрт, шүүгч хэнээс ч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана. Мөн Монгол улсын иргэд бид шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Гэтэл шүүх засаглал ялзарч улс төр, бизнесийн бүлэглэлд үйлчлэх явдал хавтгайрсан. Сүүлийн үед ерөнхий сайд, хууль зүйн сайд болон шүүхээс хийж буй мэдэгдлүүд нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг илчилсэн маш тодорхой баримт гэж ойлгож байна.

Бид шүүх засаглалын алдаа завхралыг сүүлийн 20-иод жил засахыг шаардаж тэмцсэн. Энэ удаад Улсын дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээхийг шаардаж байна.

Хоёрдугаарт, шүүх засаглалын шинэчлэлийг нэн даруй эхлүүлж прокурор, мөрдөх алба, өмгөөлөл, шүүн таслах ажиллагаануудыг хараа хяналттай, хуульд захирагддаг тогтолцоонд шилжүүлэх шинэчлэлийг санаачлан хэрэгжүүлэхийг УИХ, ЗГ-аас шаардаж байна.

Гуравдугаарт, улс төрийн намуудын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг зохион байгуулж Ард нийтийн санал асуулга зохион байгуулах замаар тухайн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна" гэлээ.

Эх сурвалж: zms.mn

уншигч
маш зөв, шүүхийн ерөнхий зөвлөл, ерөнхий шүүгчээс эхлээд шүүгчдийг зайлуул, бүгд хулгай авлигад идэгдсэн, хулгай авлигын бохир мөнгөнд худалдагдсан, мэдлэггүй, чадваргүй, чадамжгүй, нам, улс төр бизнесийнхэнд барьцаалагдсан, тэрбумтан шүүгч, прокурортой, тэдний хөрөнгийг нотлуулах, шалгах хэрэгтэй, хичнээн цалин нэмэгдсэн ч тэрбумтан болох боломжгүй, анхны хөрөнгийн эх үүсвэр шалгах, татвар орлогоосоо олсоноо хэрхэн улсад төлдөг, нууц далд хөрөнгийг олох, ерөнхий сайд үнэнийг хэлсэн, хамгийн болохгүй газар монголд шүүх прокурор байна шүү
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 13 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17