ОХУ-ын Тээврийн дэд сайд А.Н.Шилог хүлээн авч уулзлаа

3 цаг 37 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын Тээврийн дэд сайд, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны гишүүн Шило Алексей Николаевич, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевич, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга С.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр ЗТЯ-нд хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар талууд Орос, Монгол хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээврийн салбар дахь хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Орос, Монгол хоёр улс нь уламжлалт найрамдалт харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд бүх салбарт хамтын ажиллагаа өргөжүүлж, тээврийн салбар ялангуяа төмөр замын салбарын хамтын ажиллагаа илүү нягт нямбай, тууштай үргэлжилж байгаад талархал илэрхийллээ.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Путин В.В. 2024 оны 09 дүгээр сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд манай хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хоёр улсын одоо байгаа хамтарсан төмөр зам болон гурван улсын бүтээн байгуулах шинэ төмөр замын хамтын ажиллагаа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн цаашдын хөгжил шинэчлэлийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон гэдгийг дурдлаа.

Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, 2024 оны 11 дүгээр сард ОХУ-ын Тээврийн  сайдын урилгаар ОХУ-д айлчлахдаа Тээврийн сайд Старовойт Р.В, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал Белозеров О.В. болон холбогдох төрийн албаны хүмүүстэй уулзаж, хоёр улс тээврийн салбарт хамтран ажиллах бодлого чиглэл, тэр дундаа агаарын тээвэр, төмөр замын салбарын талаар санал солилцож, хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр зарим асуудлыг шуурхай шийдвэрлээд явж байна гэдгээ дурьдсан. Тухайлбал, хоёр улсын хооронд зорчигч тээвэр болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын тээврийн үйлчилгээнд Москва-Улаанбаатар хот хоорондын шууд нислэгийг сэргээн явуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэв.

Тэрээр дараагийн хэлэлцэх гол асуудал нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг 2030 он хүртэлх шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр байгаа талаар санал бодлоо илэрхийллээ.

Мөн гурван улсыг холбосон төмөр замын шинэ шугам Монгол Улсад байгуулах санал гаргасныг ажил хэрэг болох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд уламжилж байсан, энэ асуудлын хүрээнд төслийн ТЭЗҮ-ийг нарийвчлан судалж, боловсруулах ажил хийгдэж байгаа талаарх мэдээллийг өгөв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 10 сард Пакистан Исламабад хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын ээлжит хурлын үед анх удаа болсон Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын хуралдааны үед Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах төслийн ажлыг идэвхтэй урагшлуулах ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр тавих төмөр замыг адил тэнцүү хувь оролцоотой байдлаар бүтээн байгуулах саналыг талуудад тавьж, энэ төслийг Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан нийт 33 төсөл дээр нэмж 34 дахь төсөл болгох манай талын саналыг ОХУ-ын Ерөнхий сайд дэмжсэн талаарх мэдээллийг өгөв.

Мөн Б.Дэлгэрсайхан сайд ОХУ-д айлчлахдаа Тээврийн сайд болон холбогдох төрийн албаны хүмүүстэй уулзаж энэ асуудлыг хөндөн ярилцсан гэдгийг дахин тодотгон хэллээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын тээврийн салбарт хамтран ажиллах бодлого чиглэл, төмөр замын салбар дахь манай улсын Засгийн газраас баримталж буй бодлого шийдвэр, ачаа тээвэр болон зорчигч тээврийн салбарт мөрдөх үнэ тарифын асуудлыг хөндөн ярилцлаа.

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн төмөр замын тээврийн үнэ тарифыг нэмэгдүүлэх талаар ОХУ-ын төлөөлөгчдийн тавьсан саналын хариуд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүний борлуулалтаас ихээхэн хамааралтай. Гэтэл  дэлхийн зах зээлд Монгол Улсын эскпортлодог эрдэс баялаг, түүхий эдийн үнийн уналт гарч эхэлсэн. Энэ зах зээлийн хямрал биднээс шалтгаалахгүй бас хэр удаан үргэжлэхийг мэдэхгүй. Тиймээс манай Монгол шиг жижигхэн зах зээлтэй, хөгжиж буй улс оронд төмөр замын тээврийн үнэ тарифыг нэмэх нь улсын эдийн засаг, экспортлогч аж ахуй нэгжүүдийн хувьд төмөр замын тээврийн өсөлт нь маш том дарамт болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Иймд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын тээврийн үнэ тарифыг нэмэгдүүлэх тухай асуудлыг манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амжиргаа, ААН-ийн бизнесийн хэвийн үйл ажиллагаатай уялдуулах ёстойг онцлооод, төмөр замын тээврийн үнэ тарифыг нэмэх бус харин эсрэгээрээ бууруулах асуудлыг дахин нухацтай авч хэлэлцэхийг санал болголоо. 

Талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замыг шинэчлэн сайжруулах асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, шинэчлэл хийх хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдэх боломж нөхцөл, Монгол, Орос хоёр улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжин тээврийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах тухай өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн дэд сайд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн А.Н.Шилод  хандан хоёр улсын эдийн засаг, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулан дэмжин ажиллаж байдагт талархал илэрхийллээ. Ялангуяа“Эрхэм Алексей Николаевич та Монгол Улс руу тээвэрлэх нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд тасалдал үүссэн хүнд үед энэ асуудлыг биечлэн хариуцаж, манай улсад асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлэхийг хүсч байна” гэв.

Монгол-Орос-Хятад гурван улсын сайд нарын уулзалтыг 2025 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад зохион байгуулах саналыг ОХУ-ын тээврийн сайдад уламжилж байсныг дурьдаад, энэхүү гурван улсын сайд нарын уулзалтад ОХУ-ын Тээврийн сайд Старовойт Р.В. болон холбогдох албаны хүмүүсийг хүрэлцэн ирэхийг уриад, албан урилгыг гардуулан өгөв.

Монгол Хьюндай эмнэлэгт ирж үнэгүй үзүүлж, зөвлөгөө аваарай

БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлээд байгаа Монгол Хь

11 мин
ОХУ-ын Тээврийн дэд сайд А.Н.Шилог хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын

3 цаг 37 мин
Д.Трампын зарим шийдвэрүүд шүүхэд маргаан дагуулав

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ажлаа эхлээд арав хонож байгаа

12 цаг 1 мин
Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь Эм Си Эс “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа юм уу?!

Монголын улс төр гэж жинхэнэ жонхуу байх юм. Дээхнэ үеийн нэг дуун дээр

12 цаг 1 мин
Х.Баттулгын баг аянд гарлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хөх Монголын хөх туг” аяны талаар мэдээлсэн байна.

Өчигдөр 13 цаг 32 мин
Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

Өчигдөр 13 цаг 28 мин
ХЭҮК: Засгийн газар шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

ХЭҮК: Засгийн газрыг шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

Өчигдөр 13 цаг 11 мин
Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

Хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ертөнцөд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүй

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

Уржигдар 14 цаг 45 мин