А.Эрдэнэ-Очир дэлхийн яруу найрагчидтай өрсөлдөнө

2014-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, "Болор цом"-ын эзэн А.Эрдэнэ-Очир  Бүгд найрамдах Македон улсын Струга хотноо болох дэлхийн яруу найргийн 53 дугаар их наадамд оролцохоор болжээ. Өмнө нь энэ наадамд манай улсаас өмнө нь яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Аюурзана, Дан.Нямаа, Ц.Бавуудорж, зохиолч Б.Золбаяр, нэрт гүүш Ж.Гэндэндарам,  “Болор цом” наадмын тэргүүн шагналт, модернист яруу найрагч Б.Галсансүх нар оролцож байсан юм. Харин энэ удаа А.Эрдэнэ-Очир оролцож,
орон орны яруу найрагчдад зориулан англи, монгол хэлээр шүлгээ уншиж сонирхуулах гэнэ. Тэрээр тус наадамд оролцох урилгыг өнгөрсөн долдугаар сард хүлээн авсан гэнэ. Тус наадмыг зохион байгуулагчдын зүгээс А.Эрдэнэ-Очирыг  өөрийн намтар болон таван шүлгээ англи, франц хэлээр хөрвүүлж, ирэхийг хүсчээ. Мөн сүүлд хэвлүүлсэн уран бүтээлийг нь номын үзэсгэлэнд тавихаар болсон байна.  Дэлхийн яруу найргийн наадам энэ сарын 21-25-ны өдрүүдэд болно.

Дэлхийн яруу найрагчдын их чуулган нь орон орны яруу найрагчид дундаас  авьяас чадвараараа ялгарч чадсан “Алтан титэм”-ийн эзнийг тодруулдаг аж.  Ийнхүү “Алтан титэм” хүртсэн найрагч өөрийн нэрэмжит модоо Струга хотын “яруу найргийн цэцэрлэгт хүрээлэн”-д тарьдаг юм байна. Тэрхүү цэцэрлэгт Андрей Вознесенский, Аллэн Гинзбэрг, Иосиф Бродский, Нобелийн шагналт зохиолч Шиймус Хээни, Томас Транстрүмэр нарын тарьсан модод өдгөө ч өтгөн саглагар  навчсаараа намрын зөөлөн салхийг хөглөж, найраг шүлгийн онгод хөгжөөн байдаг гэнэ.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

4 цаг 4 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

4 цаг 4 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

4 цаг 4 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

18 цаг 47 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

20 цаг 10 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

20 цаг 19 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

20 цаг 28 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

23 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

23 цаг 20 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Өчигдөр 09 цаг 26 мин