Р.Алтангэрэл: Хил нээх өдөр Замын-Үүд-Эрээн боомтоор 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлнэ

2023-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан ГХЯ-наас хэвлэлийн хурал зохион байгуулна. ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл "БНХАУ олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөний нээж байгаатай холбогдуулан манай улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгье. Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны 08:00 цагт нээнэ.Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд зорчихоосоо 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгнө. Коронавирусийн халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл Хятадын хилээр нэвтрүүлэхгүй.Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Энэ тоог цаашид 500-д хүргэнэ. Эрээн хотод гаднын иргэдийг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаж 22 зочид буудлын нэрийг ирүүлсэн.

Тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ.

"УАЗ-469" маркийн машиныг хил хооронд ашиглахгүйг Хятадын талаас мэдэгдсэн" гэв.БНХАУ-аас Монгол Улсад ирж буй иргэд эрүүл мэндийн асуумж бөглөнө. Хятадын иргэдэд зориулан гаргасан тусгай журам байхгүйг тэрбээр хэллээ.Түүнчлэн БНХАУ-д зорчоод буцаж ирж буй монгол иргэд мөн адил асуумж бөглөнө.

БНХАУ-д арванхоёрдугаар сарын эхээр коронавирусийн халдварын тархалт томоохон хотуудад давлагаа яваад дууссан. Одоо хөдөө орон нутагт халдварын тархалт нэмэгдэж эхэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

ЗОЧИН
Хил нээх яаааах вэ сагсуурч очоод аюулт өвчин авчраад сүйд болох вийдээ бурхан минь.Тэр том гүрэн 250 сая хүн үхсэн гэж байна шүүдэа наймаачид аа! Маш их болгоомжтой байхгүй бол таныг авах үхэл дагаад явж байна л гэж бодооройдоо үг авдаггүй шуналтангууддаа наймаачид шунал ихдвэл шулам аваад явж магдгүй шүү
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

1 цаг 2 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

1 цаг 2 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

16 цаг 1 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 52 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 5 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 10 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 15 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин