Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

4 цаг 18 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг дэлхий нийтээр залбиран хүлээн авч байна. Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн сүүлийн хэдэн сарын турш уушгины багтраа болон бөөрний өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хэдхэн хоногийн өмнө эмнэлгээс гарсан юм. Францис пап хамгийн сүүлд буюу өнгөрсөн ням гарагт болсон Христийн шашинтнуудын томоохон баяр болох Улаан өндөгний баяраар сүсэгтэн олонтой мэндчилсэн бол түүнээс хэдхэн цагийн дараа даваа гарагийн өглөө насан эцэслэжээ. Түүнийг даваа гарагт зүрхний шигдээс цус харвалтаас болж нас барсныг Ватиканы ордноос мэдэгдсэн юм.

Христийн шашинтнууд улаан өндөгний баярыг Есүсийн дахин мэндэлсний баяр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ том баярын үеэр таалал төгссөн нь “Тэр үнэхээр бурханы хүү байж”, “Бурхан түүнтэй уулзах өдрөө сонголоо” зэрэг бэлгэшээсэн сэтгэгдлүүд цахим ертөнцөд хөвөрсөөр байна.

Ватиканы тэргүүн Францис 38 хоногийн турш эмнэлэгт хэвтэн биеийн байдал чилээрхүү байсан ч сүүлийн хэд хоногт урьдын адил залбирал үйлдэж, өөрийг нь зорин ирсэн сүсэгтнүүдийг хүлээн авч уулзсаар байжээ. Энэ заншлаараа Христийн мэндэлсний баярын өдөр цугласан олонд хандан “Ах, эгч, дүү нараа. Та бүхэнд дахин амилсны баярын мэнд хүргэе” хэмээн хэлсэн нь түүний хамгийн сүүлд олон нийтэд хандан хэлсэн үгс байв. Ватикан дахь Гэгээн Петрийн талбайд цугласан олон тэргүүн хамбын хэчнээн их тэсвэр тэвчээр гарган олон нийтэд сүүлийн үгээ хэлж байгааг мэдэрсэн мэт бүгд аниргүй болж, хүндлэл үзүүлсэн тухай Алберто хэмээх эрх ВВС агентлагт ярьжээ. Тэрээр “Өмнө нь олон нийтийн мөргөлийн үеэр цугласан хүмүүс нэгэн зэрэг Гэгээн эцэгт урт наслахыг ерөөдөг байсан бол энэ удаад бүгд ямар нэг зүйлийг мэдрэх шиг нам гүм байсан” хэмээн ярьжээ.

Үнэхээр ч өөрийн бүх насаа зориулан итгэдэг бурхны эргэн амилсан өдөр бурхан зүг одсон нь түүнийг ер бусын хүн байсныг гэрчлэх мэт. 

 

Өмнөд Америк гаралтай анхны пап

 

Ромын пап Францисын бүтэн нэрийг Жиорже Марио Бергаглио гэдэг байв. Тэрээр 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд Аргентины нийслэл Буэнос Айрэс хотноо төржээ. Түүний аав Марио Хосе нь 1920-иод онд улс төрийн шалтгааны улмаас Италиас Аргентинд цагаачлан иржээ. Харин ээж Режина Сивори нь итали гаралтай ч Аргентинд төрж өссөн. Францис таван хүүхэдтэй айлын ууган хүү байжээ. Ахлах сургуулиа төгссөний дараа химийн техологич мэргэжил эзэмшиж, дараа нь хүмүүнлэгийн ухаан, философийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсныг нь тэр болгон хүмүүс мэддэггүй. Тэрээр 1964-1965 онуудад Санта Фе-ийн Охидын коллежид уран зохиол, сэтгэл судлалын хичээл зааж, 1986 онд шашин судлалаар докторын зэрэг хамгаалсан байна.

Францис пап 1992 онд Буэнос-Айресийн хамбын туслахаар томилогдсоноор шашны замналаа эхлүүлжээ. 1998 онд Буэнос-Айресын тэргүүн хамба болж, 2001 онд Кардинал цол хүртжээ.

Ромын папыг Кардиналуудын зөвлөлөөс сонгодог. 2013 онд XVI Бенедикт пап эрүүл мэндийн шалтгаанаар суудлаасаа буусны дараа Францис 2014 онд Ватиканы тэргүүнээр сонгогдож, 266 дахь тэргүүн хамба, анхны Өмнөд америк гаралтай пап лам болсон юм. Тэрээр шашны нэрээ 12 дугаар зуунд амьдарч байсан Ассисийн Гэгээнтэн Францисийн нэрээр сонгосон байна.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23.  ЛХАГВА ГАРАГ. № 75 (7572)

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 18 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 18 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 17 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 8 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 21 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 26 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 31 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин