“Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ

2023-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагчдыг бэлтгэх Харвардын их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулал эхэлсэн байна.


Тус хөтөлбөрийн хүрээнд таван жилийн туршид Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчийг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 манлайлагчийг бэлтгэх юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. 
Үүнд:Стратегийн удирдлага;
Эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт; Санхүүгийн удирдлага болон тооцоолол;
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага; Эмнэлгийн мэдээлэл технологи; Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал;
Төсөлбичих(projectproposal)
Тус хөтөлбөр 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр эхлэн нэг жилийн хугацаанд цахим хэлбэрээр явагдах ба сургалтын хугацаанд суралцагч гурван удаагийн семинарт биечлэн оролцоно.
Семинар 1: 2023 оны хоёрдугаар сарын 27-ноос 3-р сарын 2-нд Малайз Улсын Селангор хотод Семинар 2: 2023 оны есдүгээр сарын 11-14-нд Малайз Улсын Селангор хотод
Семинар 3: 2024 оны
хоёрдугаар сарын 26-29-нд АНУ-ын Бостон хотод
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас болон бусад байгууллагаас нэмэлтээр эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр болон манлайллын чиглэлээр  хичээлүүд заа
х юм.
Хөтөлбөрт тавих шаардлага нь 45-аас доош насны
, Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэй байх, Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй байх, Бүрдүүлэх материал: Бүх материалыг англи хэлээр бүрдүүлэх, CV Анкет Диплом Эссэ /Хөтөлбөрт хамрагдах хүсэлт бүхий 250-500 үгтэй эссэ / Одоогийн болон урьдах аль нэг удирдлагын тодорхойлон дэмжсэн захидал (referenceletter)
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана.
Нэгдүгээр үе шат: 2023 оны
нэгдүгээр сарын 4-8-нд бүртгэл явуулна. /шаардлага хангасан хүмүүс бүрдүүлэх материалын албажуулан pdf-ын нэг файл болгон өөрийн овог нэрээр хадгалан orgil.b@moh.gov.mn имэйл хаягт ирүүлнэ үү. (Холбоо барих: (51263684)
Хоёрдугаар үе шат: Нэгдүгээр үе шатад тэнцсэн оролцогчдтой англи хэ
лээр ярилцлага хийх юм. Ярилцлага хийх өдрийг бүртгэл дээрх цахим хаягаар мэдэгдэх болно.
 Сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 оролцогчдод сургалтын төлбөр (15,900 ам.доллар) тэтгэлэг олго
х аж.

Эх сурвалж: www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

57 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

57 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 46 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 59 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 5 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин