Нийт нутгийн 90 гаруй хувь нь зудын эрсдэлтэй байна

2023-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн талаарх мэдээлэл сонслоо.Шадар сайд С.Амарсайхан “Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт нийт 1171 тн өвс, 8,000 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн. Алслагдсан нутагт өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, болзошгүй эрдлээс сэргийлэхийн тулд аймгуудад туулах чадвар сайтай автомашин олгосон. Улсын хэмжээнд 2022 онд 188600 малчин өрх 71.6 сая мал тоолуулсан. Үүнээс энэ өвөл 21,800 өрхийн 9.5 сая мал отроор өвөлжих нөхцөл байдал үүссэн. Отроор өвөлжих малчин өрх, малын тоо толгой өмнө оныхтой харьцуулахад өрх 2,200, мал 1.1 саяар өссөн байна. Нийт нутгийн 60 орчим хувьд зудын их эрсдэлтэй, 30 гаруй хувьд дунд зэргийн, арав орчим хувьд бага эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Одоогийн байдлаар 13 аймгийн 160 сум зудын эрсдэл ихтэй байгаа юм. Зарим сум, багийн нөхцөл байдал хүндэрсэн учир аймгийн өвс тэжээлийн нөөцөөс хүргэж эхэлсэн. Үүнтэй холбоотой УОК-оос өвс тэжээлийн нөөцийг дахин хуваарилан ажиллаж байна. Цаг үеийн байдлаас шалтгаалан өвс тэжээлийн хэрэглээ өнгөрсөн жилийнхээс 2-4 дахин өссөн" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

1 цаг 14 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

1 цаг 14 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

16 цаг 13 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

17 цаг 4 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 17 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 22 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 27 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин