Бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн татварын өрийг эзэмшигч төлнө

2023-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Сүүлийн таван жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162,008 автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлыг Авто Тээврийн Үндэсний Төвөөс/АТҮТ/ зохион байгуулж байгаа ажээ. Уг ажлын хүрээнд ямар тээврийн хэрэгсэл улсын бүртгэлээс хасагдах талаар АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн Х.Золжаргал "Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд дээрх тоо огт хамаагүй. Сүүлийн таван жил техникийн хяналтын үзлэг оношилгоонд ороогүй орон сууцны гадаа эсвэл хашаанд байгаа, замын хөдөлгөөнд оролцдоггүй тээврийн хэрэгслүүдийг бүртгэлээс хасах юм. Эдгээр нь АТҮТ-д бүртгэлтэй явдаг. Энэ нь түгжрэлтэй холбоотой шийдвэр гаргахад тоон мэдээллүүдээс зөрдөг. Бүртгэлээс хассан тээврийн хэрэгслийг бид хурааж авахгүй. Түүнчлэн татварын өр нь эзэмшигчийн нэр дээр нэмэгдсээр байдаг. Бүртгэлээс хассанаас хойш тус тээврийн хэрэгслийн татварын өр эзэмшигч дээр нэмэгдэхгүй. Харин үзлэг оношилгоонд хамрагдаагүй жилүүдийн татварын өр тухайн иргэнд хэвээрээ үлдэж байгаа. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасагдахаас өмнөх үеийн татварыг эзэмшигч заавал төлнө.

Харин иргэд маань таван жил хайгаад олдохгүй байсан сэлбэг нь гэнэт олдоод машинаа унахаар болж болно. Тэр тохиолдолд үзлэг оношилгоондоо хамрагдаад, бүх татвар, торгуулийн асуудалтай бол тэрийгээ төлсний дараа бид бүртгэлийг сэргээгээд өгч болно" гэв.Бүртгэлээс хасагдах тээврийн хэрэгслийн мэдээллийг АТҮТ цахим хуудаснаас шалгах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

19 цаг 40 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

19 цаг 40 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

19 цаг 40 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

19 цаг 40 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

19 цаг 40 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

19 цаг 40 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

19 цаг 40 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

19 цаг 40 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

19 цаг 40 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

19 цаг 40 мин