“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд 693 хүн бүртгүүлжээ

2023-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байрны сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан. Бүртгэл 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос эхлэн нэгдүгээр сарын 16-ныг хүртэл e-tanhim.gov.mn сайтаар явагдаж байгаа юм.  Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр /01.03/ Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга С.Сосорбарам, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн мэдээлэл өглөө.

С.Сосорбарам "Өнөөдөр өглөөний 09.30 цагийн байдлаар 88 ажлын байранд давхардсан тоогоор 693 хүн бүртгүүлсэн байна. Материалаа бэлэн болгосон хүн 3-5 минутад бөглөчихнө. Бүртгэгдсэн эсэх болон тухайн ажлын байранд нийт хэдэн хүн бүртгүүлснийг харах боломжтой. Төрийн албаны зөвлөлийн сайтад цонх нээгдсэн байгаа. Нэг хүн хоёр ажлын байранд бүртгүүлж болно. Заавал төрийн албаны шалгалт өгсөн байх шаардлагагүй. Ажлын байранд мэдээллээ оруулах, солих, засах боломжтой.Нэгдүгээр сарын 16-ны 18.00 цаг хүртэл бүртгэл үргэлжилнэ. Энэ хугацаанд материалаа засах, солих боломжтой. Нэгдүгээр сарын 26-наас сонгон шалгаруулалтыг хийхээр төлөвлөсөн. Ажлын байранд бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаараад хэдэн өдөр болох нь тодорхой болно.

 Б.Дөлгөөн "Энэ бол нээлттэй сонгон шалгаруулалтаас гадна нөөц бүрдүүлэх давхар зорилготой. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг гүйцэтгэх захирлын тушаалаар гаргасан. Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Тус ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ, МҮХАҮТ-аас зэрэг олон газрын төлөөлөл багтсан. Бид энэхүү сонгон шалгаруулалтыг шударга, олон нийтэд нээлттэй явуулж, Монгол Улсын баялгийг удирддаг хамгийн том компанид хамгийн чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэхэд оршиж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

1 цаг 11 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

1 цаг 11 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

16 цаг 10 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

17 цаг 1 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 14 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 19 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 24 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин