ХАСХОМ-ээ шинэчлэх хугацаа хоёрдугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ

2023-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгөө мэдүүлж, АТГ-т хүргүүлж баталгаажуулах үүрэгтэй.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээ шинэчлэн гаргадаг.

Энэхүү https://meduuleg.iaac.mn цахим хуудсанд нэвтэрч 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд “Баталгааны маягт”-ыг хүлээлгэн өгч, бүртгүүлэх юм.

АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайхан "Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар иргэдэд мэдээлэл өгөх журмыг АТГ-ын даргын 2008 оны А122 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байдаг.

Журамд заасны дагуу,

Албан тушаалтан нийтийн албанд томилогдохын өмнө мэдүүлэг гаргана.

Нийтийн албанд томилогдсоныхоо дараа 30 хоногийн дотор  мэдүүлэг гаргана. Хөрөнгө орлогод нь их хэмжээний өөрчлөлт буюу 105 сая төгрөгөөс дээш өөрчлөлт гарсан тухай бүрд мэдүүлэг гаргах хуультай.

Жил бүрийн нэгдүгээр сараас хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлгийг шинэчилдэг.

Тухайн албан тушаалтан томилогдоод ажиллаж байх явцдаа хувийн ашиг сонирхол болон нийтийн ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэнэ" хэмээн өмнө нь хэлж байсан.

Эх сурвалж: www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

1 цаг 1 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

1 цаг 1 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

16 цаг 0 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 51 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 4 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 9 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 14 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин