Кейс: Шийдвэр гүйцэтгэхдээ шүүх болон гүйцэтгэх хуудаст заасан хэмжээгээр хязгаарлагдана

2023-01-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Олон нийтэд нийтлэг тохиолддог кейсийн талаарх шүүхийн шийдвэрийг танилцуулж байна.

 “Х” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь “хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрт заагдаагүй илүү мөнгө буюу ам.доллараар төлбөр төлүүлэхээр шаардаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохгүй байна” гэжээ. Харин хариуцагч нь “төлбөрийг манай газраар дамжуулж төлөөгүй, төлбөр авагч банк нь төлбөр төлөгдсөн тухай баримт, хүсэлт ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй” гэж маргасан байна. Уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон банкны төлөөлөгч “талуудын хооронд төлбөрийг ам.доллараар төлөх гэрээ байгуулагдсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл байгаа” гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.Гуравдагч этгээд банкны төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нь гэрээний дагуу ам.доллараар хийх төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байхад хоёр шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн бол гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэсэн хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

Улсын дээд шүүхээс дараах үндэслэлээр дээрх гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Хэргийн үйл баримтаас үзвэл хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч “Х” ХХК нь төлбөр авагч банкинд 3,257,736,180 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байх үед “Х” ХХК болон банк нь “Б” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр “Х” ХХК-ийн барьцааны хөрөнгийг (төлбөр авагч банкинд барьцаалсан байсан) “Б” ХХК нь 1,784,924 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон. Улмаар “Б” ХХК нь “Х” ХХК-ийн өмнөөс уг 1,784,924 ам.долларыг төлбөр авагч банкинд шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг төлбөр шилжүүлсэн үеийн ханшаар тооцоход нийт 3,307,558,323.27 төгрөг болсон ба талуудын хооронд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эсэх талаар маргаан үүссэн байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд зааснаар шүүхийн шийдвэр, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудаст заасан төлбөрийн төрөл, хэмжээний дотор  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах ёстой.

Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудаст төлбөрийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр төлөх үүргийг төлбөр төлөгч “Х” ХХК-д үүрэг болгосон байна. Талууд гурвалсан гэрээгээр төлбөрийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхээр тохиролцсон боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн хэмжээг тогтоохын тулд төлбөр төлөх үеийн ханшаар тооцно. Иймд “Х” ХХК-ийн өмнөөс  “Б” ХХК-ийн  банкинд төлсөн 1,784,924  ам.долларыг төлбөр шилжүүлэх үеийн ханшаар тооцоход нийт 3,307,558,323.27 төгрөг болсон байх тул шүүхийн шийдвэрт заасан 3,257,736,180 төгрөг төлөгдсөн гэж үзнэ.

Гэтэл хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болголгүй үргэлжлүүлж байгаа нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эх сурвалж: www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

57 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

57 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 47 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 59 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 5 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин