Б.ЖАВХЛАН
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөгөөр тогтоосон бөгөөд эл шийдвэр өчигдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, ажлын нэг цагийн хөлс 3,273 төгрөг 81 мөнгө болж буй. Ингэснээр 73.2 мянган хүний цалин 550,000 төгрөг болон нэмэгдэж байна. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 9.7 хувь юм.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 66.2 мянган иргэн гурван саяас дээш төгрөгийн цалинтай байгааг ҮСХ-ноос мэдээлсэн билээ.
Эх сурвалж: www.polit.mn