Т.САЙХАН
БНХАУ гадаад харилцааны шинэ сайдаараа Чин Ганыг томилж байгааг өчигдөр зарлажээ. Чин Ган нь 56 настай, тус улсаас АНУ-д суугаа элчин сайдаар ажиллаж байсан юм. Өнгөрсөн аравдугаар сард болж өнгөрсөн Хятадын Коммунист Намын их хурлаар Чин Ган тус намын Төв Хорооны гишүүн болж байв. Энэ үеэс хойш түүнийг гадаад харилцааны шинэ сайд болох тухай таамаг яригдаж эхэлсэн юм. Ван И-гийн хувьд дипломат бодлого хариуцсан төрийн зөвлөлийн гишүүнээр үлдэх ажээ.
Эх сурвалж:www.polit.mn