ЕТГ: Хоёр удаа түрүүлсэн бөхөд цомыг үүрд хадгалуулна гэсэн журам байхгүй

2022-12-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын заан Б.Бат-Өлзийд үүрд хадгалуулсан цомыг буцааж авсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Үүнд Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанаас дараах тайлбар, залруулгыг хийжээ.  Тус залруулгад 

1. Үүрд хадгалагдаж үлддэг дурсгалын цом нь улсын заан Б.Бат-Өлзийд хадгалагдаж байгаа болно.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны үндсэн цом нь журмын дагуу шилжин явдаг цом юм.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд хоёр удаа түрүүлсэн бөхөд цомыг үүрд хадгалуулна гэдэг үг үсэг дүрэм журамд огт байхгүй болно.

4. Үндсэн цомоос гадна үүрд хадгалагдах дурсгалын цом гэж байдаг. Тэрхүү дурсгалын цомыг түрүүлсэн бөхөд үүрд хадгалуулдаг журамтай. /Одоо цахим орчинд гараад байгаа үүрд хадгалуулав гэдэг үгтэй батламж бол тэрхүү цомыг дагалдан очдог батламж юм/

5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд 2 удаа түрүүлсэн 3 бөх байна. Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан, Монгол Улсын заан Б.Бат-Өлзий гэсэн гурван бөх. Эдгээр бөхчүүдийн хэнд ч журмын дагуу үндсэн цом үүрд хадгалагдаж үлдээгүй болно.

6. Энэ жилээс эхлэн бөхчүүдээс гаргасан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд 3 удаа түрүүлсэн бөхөд үндсэн цомыг үүрд хадгалуулахаар журамд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлттэй уялдан нэг шинэ цом хийлгэсэн нь одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хадгалагдаж байна гэжээ.  

Эх сурвалж:www.polit.mn 

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 55 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 55 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 54 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 45 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 58 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 3 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 8 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин