МАН-ын нарийн бичгийн дарга нарыг сонголоо

2022-12-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

 МАН-ын Бага хурал өнөөдөр цахимаар болж, шинэ нарийн бичгийн дарга нараа сонгожээ. 

Хуралдаанаар:

  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг орон тооны бус,
  • Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатарыг орон тооны бус,
  • УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалыг гадаад харилцаа хариуцсан, 
  • Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяаг сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар сонгожээ. 

Түүнчлэн уг хуралдаанаар МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн хугацааны улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын намын үйл ажиллагааны тайлан илтгэл, хяналтын ерөнхий хорооны мэдээллийг сонссон байна. 

МАН-ын Бага хурлын II хуралдаанд оролцогчид Монгол Улсын Их Хурлын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 2022 оны 80 дугаар тогтоолоор зарлагдсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгыг үр дүнтэй зохион байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны болон хууль эрх зүйн зохих өөрчлөлт шинэчлэлийг хийх нь зүйтэй хэмээн үзжээ. 

Хуралд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Бага хурлын гишүүн нийт 354 хүн оролцсон байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 49 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 49 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 48 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 39 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 52 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 57 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 2 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин