Хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд Люксембургээс таван сая еврогийн тусламж үзүүлнэ

2022-12-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Люксембург Улсын Засгийн газраас Монгол хүүхдүүдийг хэрэхийн гаралтай зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулахад зориулан таван сая еврогийн хандивыг Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Санд хүлээлгэн өглөө.

Дэлхийн хэмжээнд 25-аас доош насныхны хамгийн түгээмэл олдмол зүрхний өвчин нь хэрэхийн гаралтай байна. Энэ өвчлөл нь халдвар авсан хүний амьсгалын дээд замаар амархан дамждаг Streptococcus pyogenes бактерийн халдвараас (А бүлгийн стрептококкийн халдвар) үүдэлтэй хоолойн өвдөлтөөс эхэлдэг. Жил бүр энэ өвчнөөр дэлхийн хэмжээнд 288,348 хүн нас бардаг ба эрт илрүүлснээр эрт үр дүнтэй арга хэмжээг авах боломжтой байдаг. 

 

Монгол Улсын нийт хүн амын өвчлөлийн 10 жилийн (2011-2021) тоо мэдээгээр хүүхдийн өвчлөл нийт өвчлөлийн 29.1 хувийг эзэлж байна. Үүнээс 15 хүртэлх насныханд амьсгалын замын халдварт өвчин хамгийн түгээмэл байна (Эрүүл мэндийн хөгжлийн төв, 2022).   

 

“Монгол Улсын хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжихэд өгөөмөр хувь нэмэр оруулж буй Люксембург Улсын Засгийн газарт Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Хүүхдийн хэрэхийн гаралтай зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулахад хөрөнгө оруулах нь хүүхдийн төрөлхийн өвчин эмгэгийг бууруулах хамгийн үр ашигтай арга хэмжээ юм” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэв.   

 

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэх өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр нь охид, хөвгүүд, тэр дундаа өсвөр насныхны хэрэхийн гаралтай зүрхний өвчин, стрептококкийн гаралтай фарингит өвчнийг хүүхдийн зүрхний өвчин болон бусад халдварт бус өвчнийг оношлоход тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай эмнэлгийн ажилтнуудын тусламжтайгаар эрт илрүүлэх зорилготой юм. Түүнчлэн уг хөтөлбөрийн хүрээнд жирэмсний хяналт, бага насны хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих таатай орчныг бүрдүүлэх, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудын нярайн зүрхний төрөлхийн эмгэг болон бусад халдварт бус өвчнийг эрт илрүүлж оношлох, одоо байгаа тоног төхөөрөмжийг ашиглах чадавхыг дээшлүүлэх, эрүүл амьдралын хэв маяг, эрүүл ахуйг сурталчлах кампанит ажлуудыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу:

Д.Ариунзаяа

Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн

Гар утас: +976 9911 2652

НҮБ-ын Хүүхдийн Сангийн тухай

НҮБ-ын Хүүхдийн Сан нь дэлхийн улс орнуудын хамгийн тусламж авах боломжгүй, хамгийн тусгаарлагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар ажилладаг. Дэлхийн 190 гаруй улс орон, нутаг дэвсгэрт амьдарч буй хүүхэд бүрийн төлөө, тэдний хаана амьдарч байгаагаас үл хамааран, тэдэнд амьдрах илүү сайн сайхан орчныг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн талаар болон хүүхдийн төлөө хэрэгжүүлдэг үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Facebook, Twitter, Instagram хуудаснаас авч болно.

 

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

20 цаг 47 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

20 цаг 47 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

20 цаг 47 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

20 цаг 47 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

20 цаг 47 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

20 цаг 47 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

20 цаг 47 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

20 цаг 47 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

20 цаг 47 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

20 цаг 47 мин