Бурханы сүмээс эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлгийн багц хандивлалаа

2022-12-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Шинэ оныг угтан “Хөршөө хайрлая” уриан дор Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх)-ээс Дархан хотын 5-р хорооны эмзэг бүлгийн арван өрхийн хүүхдүүдэд энэ сарын 22-ны өдөр  багачуудын дуртай төрөл бүрийн амттанаар дүүргэсэн бэлгийн багц хандивлав.

Шинэ жилийн баярыг тохиолдуулан бид олон байгууллагад хандан хүсэлт тавьж, зорилтот бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хүүхдүүдэд бэлэг цуглуулсан юм. Энэ үйл ажиллагаанд Дархан Бурханы сүм оролцож, маш сайхан эко бэлэг бэлдэж өгч, олон хүүхдийг баярлуулж байгаад баярлалаа.” хэмээн 5-р хорооны Засаг дарга Б.Оюунчимэг талархлаа илэрхийллээ.

2022 оныг хөрш, нийгэмтэйгээ хамт халуун дулаан уур амьсгалаар үдэж, шинэ оноо итгэл найдвар дүүрэн угтаж буй Дархан Бурханы сүмийн албан тушаалтан, “Шинэ оны өмнө итгэгч бид бүхэн Бурханы хайрыг хуваалцах үйлсэд нэг сэтгэлээр оролцож байна. Бүх айл өрх, үр хүүхдүүд нь аз жаргалаар цалгиж, эцэг эх нь баяр хөөрөөр дүүрэн 2023 оныг угтаасай гэж хүсэж байна. Эрүүл энхийг хүсэн ерөөе. Шинэ оны мэнд хүргэе” хэмээн халуун сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Тус үйл ажиллагаанд оролцсон Бурханы сүмийн итгэгчдийг төлөөлж Б.Мөнхтуяа хэлэхдээ, “Эдийн засгийн хүнд энэ цаг үед 5-р хороотойгоо хамтарч ажиллан зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлуулж Бурханыхаа хайрыг түгээсэндээ маш их баяртай байна” гэсэн бол итгэгч Ж.Сэвжидмаа “5-р хорооны энэ хүүхдүүд хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн эрүүл саруул өсөж, эх орондоо ихийг бүтээх иргэн болоосой гэж хүсэж байна” хэмээн хүүхдүүдэд урам өглөө.

Бурханы сүм Дархан хотод Христийн хайрыг тууштай хуваалцсаар иржээ. 5-р хороо, 9-р хороо Ёотон, Дэвшил зэрэг газруудын ойр орчмыг цэвэрлэн, тав тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан байна. Түүнчлэн Дархан хотын гал унтраах ангид 1000 амны хаалт хандивлаж, хорио цээрийн дэглэмийн үед тэргүүн эгнээнд манлайлан ажиллаж байгаа гал сөнөөгчдөд талархлаа илэрхийлж байжээ. 9-р хорооны эмзэг бүлгийн иргэдэд хоол хүнс, түлш хандивлан өгч амьдралд нь тус дэм болсны зэрэгцээ Дархан хотын нэгдсэн эмнэлэгт цус хандивлах арга хэмжээг зохион байгуулжээ. Мөн ирээдүй хойч үеэ дэмжих үйл ажиллагааг ч идэвхтэй өрнүүлсээр байгаа юм байна. Дархан хотын ИТХ-д Хүүхдийн баярыг тохиолдуулан бэлгийн багц хандивлаж, Хөдөлмөрийн хэлтэс ба 5-р хороонд сурагчийн хичээлийн хэрэгслийн хандив тусламж үзүүлжээ.

7-р хорооны 1-р сургуульд сагсан бөмбөгийн талбай байгуулахад мөнгөн хандив, Хээтэйн 12-р цэцэрлэгт мөн хандив өгсөн байна. Бурханы сүм нь хөрш, нийгэмдээ анхаарал халамж тавих үйл ажиллагааг улс орон даяар идэвхтэй өрнүүлж, олон нийтийн эрх ашиг, хөгжилд эергээр нөлөөлсөөр байгаа юм байна. Эрүүл мэндийн яам болон Орхон аймгийн Эрүүл мэндийн төвд 26,000 амны хаалт, чацарганы ундаа хандивлаж, “Ковид-19”-с урьдчилан сэргийлэх, ард түмэнд хүч дэм болох ажилд ч идэвхтэй оролцжээ. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Олон улсын экологийн цэцэрлэгт хүрээлэнгийн IGM бүтээн байгуулалтын талбай, Баянгол дүүргийн Экологийн Агро цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэтийн Баян-Өндөр уул, Улаан рашаан зэрэг газарт уур амьсгалын хямралыг арилгаж, цөлжилтөөс урьдчилан сэргийлж, хотын агаарыг цэвэршүүлэх зорилго дор мод тарьсан байна.

Мөн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ИТХ, Баянгол дүүргийн 18-р хороо, Баянзүрх дүүргийн 4-р хороо зэрэг төрийн байгууллагуудтай хамтран хөршөө хайрлах аян өрнүүлсэн байна. “Ковид-19”-ийн улмаас эдийн засгийн хүндрэлд орж, орлогогүй болсон эмэгтэйчүүдэд техникийн зааварчилгаа өгөх, ажлын байр бий болгох, оёдлын машинаар хангах, эмзэг бүлгийн өрхөд хүнсний багц хандивлах, халдвар авсан эмзэг бүлгийн өрхүүдэд хандив өгч, тусламж дэмжлэг үзүүлэх, цагдаагийн хэлтэст хамгаалалтын тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх, Ахмадын баяраар ганц бие өндөр настнуудыг урьж баярлуулах зэрэг олон арван сайн үйлсийн ажил тогтмол зохион байгуулж байгаа юм байна.

Дэлхийн 175 орны 7500 сүмд 3.3 сая итгэгчтэй Бурханы сүм нь байгаль орчин хамгаалах үйл ажиллагаа, хөршүүддээ туслах аян, гамшгийн үед тусламж үзүүлэх хөдөлгөөн, цус хандивлах аян, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх зэрэг олон салбарт сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулдаг аж. АНУ-ын Флорида мужид болсон хар салхины дараах нөхөн сэргээлт, Тонга дахь галт уулын дэлбэрэлтэд нэрвэгдэгсдэд үзүүлэх тусламж, Солонгост болсон "Хиннамно" хар салхины дараах нөхөн сэргээлт, дэлхий даяарх “Ковид-19”-ийн хямралын үеэр эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг тасралтгүй өрнүүлсээр байна. Хүмүүнлэгийн сайн дурын үйлс тууштай хэрэгжүүлснийх нь төлөө орон орны засгийн газар, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагуудаас 3400 гаруй удаа шагнал хүртээжээ.

Саяхан Бразил улсын дээд шагнал болох “Хууль тогтоох гавьяаны одон”-гоор шагнагджээ. Энэхүү одонг Улсын Их Хурлаас олгодог ба улс оронд болон хууль тогтоох байгууллагад эерэг нөлөө үзүүлж, ард иргэдээс магтаал хүлээн гавьяа байгуулсан хувь хүн болон байгууллагуудад олгодог шагнал юм. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Байден, Трамп, Обамагийн засаг захиргаанаас Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын шагнал (Хамгийн дээд шагнал, алтан шагналыг 53 удаа), Солонгосын гурван удаагийн засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, Олон улсын байгаль орчны шагнал болох “Ногоон дэлхий” шагнал болон “Ногоон алим” шагналыг хүртжээ.

Дотооддоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өргөмжлөл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын өргөмжлөл, Эрүүл мэнд, спортын сайдын өргөмжлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны өргөмжлөл, жуух бичиг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн талархал, жуух бичгээр Бурханы сүм тус тус шагнуулжээ.

 

П.Цэрэндулам
EЛОХИМ Бурхандаа талархал магтаалын дээдийг өргьe.Төгс Хүчит Бурханаараа бахархаж байна.Хүн төрөлхтөнийг өрөвдөн үзэж аврал руу хөтөлж байгаа Эцэг Эх Бурханаараа бахархаж байна.Түмний мин үйлс бүтэж байх болтугай.
Ганаа
Бурханы ерөөл дүүрэн буух болтугай
Нараа
Сүмээрээ маш их бахархаж явдаг шүү.Эцэг Эх Бурхан минь үргэлж ивээж байдаг болхоор бид үнэхээр азтай гайхалтай ..Елохим Бурхандаа талархаж байна
Todbayarmaa
Бурханы сүмийн итгэгчид дандаа сайн үйлсээрээ манлайлж байдаг хамгийн мундаг сүм та бүхэнд баярлалаа.
Anna
Woow ta buhend amjilt husie
М.ЭНХТУЯА
ЭНЭ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД ИЙМ САЙХАН СЭТГЭЛЭЭР ИЙМ ОЛОН БУЯНТАЙ АЖИЛ ХИЙСЭН БУРХАНЫ СҮМИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Баярлалаа...😊
Булган аймгийн Засаг даргыг огцруулах санал хүргүүлжээ

Булган аймгийн Засаг даргыг огцруулах санал хүргүүлжээ

1 цаг 36 мин
МУИС-ийн нэрийн маргаан эцэслэгдлээ

МУИС-ийн нэрийн маргаан эцэслэгдлээ

1 цаг 41 мин
Н.Ганбямба: Ухаахудаг яахаараа Тавантолгойгоос гадна яригдаад байдаг юм бэ?

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

8 цаг 9 мин
"Утаа дуусахаас өмнө сонсголоо хийж амжлаа"

Утааны ерөнхий хяналтын сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө. 

8 цаг 9 мин
Дээд шүүхийн шийдвэрийг УИХ үл тоож, Даваагийн Цогтбаатарт “дабл стандарт” үйлчилж байна

УИХ-ын намрын чуулганыг хаасны дараахан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүхтэй холбоотой нэгэн “мэдэгдэл”-ийг хийжээ.

8 цаг 9 мин
Даш.Зоригт: Засгийн газрын ажлын хэсэг дөрвөн сар хэлэлцээд Тавантолгойгоос салангид орд болох Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээхээр шийдвэрлэсэн

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

Өчигдөр 09 цаг 42 мин
380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй

Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
“…Гашуунсухайтын гэрээ зурагдвал Засгийн газар, гацвал нөгөө компани дийллээ” гэсэн үг үү?!

Монголд саяхнаас баялгийн дахин хуваарилалт явагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Том төслийн дайсан” гээд байсан Б.Дүгэржавыг “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар томилчихжээ

“Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь интернэшнл” компанитай хамт Тавантолгой-Гашуунсухайт

Өчигдөр 06 цаг 00 мин
ХӨСҮТ: “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд зургаан хувьтай байна”

Үндэсний түвшинд вирус судлалын тандалт хийхэд оролцсон хүмүүсийн 46 хувьд

Уржигдар 16 цаг 16 мин