Эдийн засгийн саар үзүүлэлтүүдийг танилцууллаа

2014-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монгол Улсын нийгэм, эдийн засаг өнгөрсөн сард ямар байсныг Үндэсний статистикийн хорооныхон өчигдөр танилцууллаа. Инфляц  ойрын жилүүдэд гараагүйгээр өндөр үзүүлэлтийг зааж, экспортын орлого хумигдсан, ДНБ-ий өсөлт саарсан гээд эдийн засагт саар зүйл давамгайлж байгааг тэд онцоллоо.

 

ИНФЛЯЦ ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЛАА 

Иргэдийн орлого, зах зээл дэх бэлэн мөнгө хомсдож байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлттэй хэвээрээ л байна. Өнгөрсөн сарын эцэст инфляц жилийн дүнгээрээ 14.9 хувьд хүрчээ. Энэ нь ойрын жилүүдэд байгаагүй өндөр өсөлт болж байгааг Үндэсний статистикийн хорооныхон онцолсон. Долдугаар сард инфляц Төвбанкны төлөвлөсөн хэмжээнээс 6-7 хувиар илүүрхэхэд орон сууц, ус, цахилгаан, түлш, хувцасны  үнэ нэмэгдсэн нь гол хүч нь болжээ.

Монголбанк инфляцийг энэ онд найман хувьд барина гэж зорьсон. Гэвч өнгөрсөн сарын байдлаар инфляцийн өсөлт 14.9 хувь буюу бараг 15 хувьд хүрээд байна.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ХОМСДЖЭЭ 

Гаднаас орж ирэх орлого хумигдахын хэрээр эдийн засгийн өсөлт саарч байгааг статистикчид хэлсэн. Зах зээл дэх бэлэн мөнгө багассаар байгааг статистик мэдээллээс харж болно. Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 10081 тэрбум төгрөг болсон нь өмнөх сарынхаас 26 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар буурчээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.6 хувиар өссөн боловч энэ нь зах зээл дэх эрэлтийг хангаж чадахгүй байгаа юм. Үүнээс гадна гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ ч саарсан байна. Өнгөрсөн сард гүйлгээн дэх бэлэн мөнгө 859.6 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 0.1 хувиар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөн л 27.4 тэрбум төгрөг буюу 3.3 хувиар буурсан үзүүлэлт юм.

ДНБ-ИЙ ӨСӨЛТ СААРАВ 

Өмнөх оны мөн үед ДНБ 7.5 хувиар өсч байсан. Харин он гарсаар өсөлтийн хурд саарчээ. Эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн нэг болох ДНБ-ий өсөлтөд ам.долларын ханшийн чангарал, үүнээс үүдэн идэвхижсэн  инфляцийн өсөлт тушаа болсныг албаныхан хэллээ. Өнгөрсөн сард ДНБ-ий өсөлт 5.3 хувийн өсөлттэй гарахад хөдөө аж ахуй болон олборлох үйлдвэрлэлийн салбар голлон нөлөөлжээ.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨСЧЭЭ

Банк санхүүгийн салбар эрсдэл ихтэй байгааг чанаргүй зээлийн хэмжээ хэлээд өглөө. Ганцхан  сарын дотор чанаргүй зээлийн хэмжээ 32 тэрбумаар нэмэгдсэн талаар статистик мэдээнд тэмдэглэжээ. Чанаргүй зээлийн өрийн хэмжээ өнгөрсөн сарын эцэст 599.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 32.7 тэрбум төгрөг буюу 5.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 146.8 тэрбум төгрөг буюу 32.4 хувиар өссөн байна.

 

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 38 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 56 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 22 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 22 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 17 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин