Улсын арслан Б.Орхонбаяр цомын эзэн боллоо

2022-12-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, шинэ, залуу улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, анх удаа Ерөнхийлөгчийн цомыг гардлаа. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хан-Хэнтийн-Аварга дэвжээний бөх, шинэ, залуу улсын харцага Ганцогтын Бадрах үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Монтед констракшн” ХХК, “Өнө мөнх хөгжил” констракшн ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Завхан аймгийн Их-Уул, сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, улсын начин Б.Чимэдвандан нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш, Х.Цогтгэрэл, Э.Сумъяабат нар үлдэв.

Өнөөдрийн барилдаанд аймгийн заан цолтон зургаа багтаж, аймгийн харцагаас доош цолтнууд багтсангүй. Шинэ оны барилдаан Анхдугаар үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойд зориулсан барилдаанаар эхэлнэ.

Эх сурвалж:www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 49 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 49 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 48 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 39 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 52 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 57 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 2 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин