Х.Нямбаатар: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх нэгдүгээр сард багтаан санхүүжүүлнэ

2022-12-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНХАУ-ын хил нээгдэх талаар болон боомтуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын асуудал хариуцсан даргатай цахим уулзалт хийлээ. Хоёр орны боомтын үйл ажиллагаа зэрэг олон асуудлаар санал солилцсон. Тухайлбал, төмөр замын хил холболтын асуудал, тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны нэгдүгээр сард багтаан санхүүжүүлж, гүйцэтгэхээр санал солилцлоо.  ӨМӨЗО-ны боомтын захиргааны баримталж буй боомтод шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлэх, 5G технологийг ашиглаж бараа солилцоог нэмэгдүүлэх саналыг тус улсаас тавилаа. Бид тавьж буй бүх санал хүсэлтийг хүлээн авлаа. Өлзий Цагаан дэл уулын боомтын асуудлаар тус улсаас санал мөн тавьж байна. Хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрт чармайлт гаргаж ажиллана.

Аюултай ачаа тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлдэг боомт Замын-Үүд-Эрээний боомт байгаа. Цаашид ӨМӨЗО-ны зүгээс зорчигч ихээр нэвтэрдэг боомтуудаар аюултай ачаа тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлэх нь зохимжтой биш гэлээ.

Хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас эхэлж, зорчигчийн, авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан. Эхний ээлжид Бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна. Бэлтгэл ажил хангагдаагүй тохиолдолд энэ хугацаа сунгагдаад явна. 

Дараа нь Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтуудыг нээх бэлтгэл ажлыг хийж байгаа талаар ӨМӨЗО-ны төлөөллүүд илэрхийллээ. Агаарын тээврийн боомтуудыг дурдсан хугацаанаас эхэлж нээхээр төлөвлөж байгааг БНХАУ-ын талаас мэдээлсэн" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 48 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 48 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 47 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 38 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 51 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 56 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 1 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин