Ж.Мөнхбат: Зөвлөлдөх санал асуулгыг анх 2017 онд Үндсэн хуулийн асуудлаар явуулж байсан

2022-12-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Зөвлөлдөх санал асуулга хэрхэн явуулах талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоол батлагдсан. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг гаргаж, ахлагчаар нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг томилоод байна. Одоогийн байдлаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж эхэлсэн. Нээлттэйгээр нэр дэвшүүлж, 5-11 хүнийг сонгон шалгаруулна.

Энэ хүрээнд дараах ажлыг зохион байгуулна. Үүнд:

  1. “Нийгэм, эдийн засаг, улс орны тулгамдсан асуудал, гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулна.
  2. “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг ТББХ-ноос 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулахаар боллоо. Энэхүү уулзалтад эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, жагсагч нар оролцох боломжтой.
  3. Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг санал асуулгад оролцох иргэдийг хуулийн хүрээнд Үндэсний Статистикийн Хороогноос түүврийн аргаар сонгож оролцуулна" хэмээв.

Ташрамд дурдахад, Зөвлөлдөх санал асуулгыг анх 2017 онд Үндсэн хуулийн асуудлаар явуулж байжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 51 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 51 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 50 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 41 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 54 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 0 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 4 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин