ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов ажлаа өгчээ

2022-12-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён И.К.Азизовын үүрэгт ажил дуусгавар болон, нутаг буцаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён И.К.Азизовыг 2013 оноос хойш Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлж ирсэн явдалд талархал илэрхийллээ. Мөн “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г 2019 онд байгуулахад түүний оролцоо чухал байсан хэмээн цохон тэмдэглэв.

Ноён И.К.Азизов нь Монгол-Оросын харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гол цөм бөгөөд хоёр улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаа хэмээн онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр улс хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнаж түүний цаашдын ажилд амжилтын дээдийг хүсэн ерөөлөө.

Эх сурвалж:www.polit.mn 

Иргэн
Энэ нөхрөөс болж нилээн олон хүн оросд дургүй болсондоо. Элчингийн ажил үүргийг яг эсрэгээр нь хийчихсэн мангар узбек.
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 55 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 55 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 54 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 45 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 58 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 3 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 8 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин