Морин хуурын чуулга Японд 13 тоглолт хийгээд иржээ

2022-12-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Япон улсад айлчлан тоглоод эх орондоо ирлээ. Наран улсын үзэгчдэд уран бүтээлээ хүргэхээр арваннэгдүгээр сарын 28-ны өдөр тус улсыг зорьсон юм. Тэдний анхны тоглолт Монгол-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлд зориулан Япон Улсын Токио хотын “NHK Hall”-д арваннэгдүгээр сарын 30-нд болсон юм. Тоглолтод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар болон хоёр улсын сайд төлөөлөгчид гээд олон хүндэтгэлтэй хүмүүс уригдан ирсэн түүхэн тоглолт болсон юм.

Морин хуурын чуулга айлчлан тоглолтын хүрээнд дараах тоглолтуудыг хийсэн юм.

1. 2022.11.30-NHK холл, Токио хот

2. 2022.12.03-Токио хотын Ж.Ф.Оберлины их сургуулийн "Hall of Arts and Culture"  танхим

3. 2022.12.04-Осака хотын Izuminomori Hall

4. 2022.12.05-Осака хотын Сумиёоши Тайша сүм

5. 2022.12.07-Osaca central public hall соёлын төв

6. 2022.12.08-Осака хотын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын харилцааны төв

7. 2022.12.10-Каваками ТОСГОНЫ Соёлын төвийн концертын танхим

8. 2022.12.12-Хофу хотын Aspirante холл

9. 2022.12.13-Фукуока хотын Үндэсний Кабуки театр

10. 2022.12.16-Тоттори мужийн Ёнаго хотын Соёлын төв

11. 2022.12.17- Мюзик холл, Яизү хот, Шизүока муж

12.. 2022.12.19-J:COM HALL Токио хот

13. 2022.12.20-Итабаши дүүргийн Соёлын төв

Тоглолтын бүрэлдэхүүнд Улсын филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан, гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Б.Монголхүү нар багтжээ.

Морин хуурын чуулгын Япон Улс дахь айлчлан тоглолтын санаачлагч, ерөнхий зохион байгуулагч нь Монгол Улсын Соёлын элч Сато Норико юм.

Эх сурвалж:www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

5 цаг 3 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

5 цаг 3 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

20 цаг 2 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 52 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

22 цаг 5 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 11 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 16 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин