Азын дугааруудыг дуудлагаар худалдахаар болжээ

2022-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ.  Дуудлага худалдаа 2023 оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 02-ны өдрийн хооронд https://auction.transdep.mn/ сайтаар явагдах ажээ. Мөн дуудлага худалдаанд оролцохын тулд дэнчин тавих шаардлагатай юм. 

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:

*000А, АААА дугаар 2,000,000 /хоёр сая төгрөг/;

*00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар 500,000 / таван зуун мянган төгрөг/;

*00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 / нэг зуун мянган / төгрөг байна.

Дуудлага худалдаанд оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас гурван хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдөрт 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүй аж.

Худалдан авах гэрээний нөхцөл нь хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын 5 өдөрт багтааж, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 10 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 10 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 9 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин