А.Бурмаа:Томуу, томуу төст өвчин оргилдоо хүрлээ

2022-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Энэ сарын эхээр томуугийн В вирус зонхилж байсан бол одоо томуугийн А вирус (H1N1) зонхилох болжээ. Тодруулбал, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 80 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Энэ талаар (ХӨСҮТ)-ийн Томуугийн Үндэсний нэгжийн дарга А.БурмааЭмнэлгийн ачааллын хувьд харьцангуй гайгүй байна. Хүүхдүүд шалаар хэвтэж эмчлүүлсэн зүйл алга. Хэрэв хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг дүүрвэл ор нэмэх арга хэмжээ авч төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Гэхдээ томуу, томуугийн төст өвчин оргил үедээ орж байна. Томуугийн халдварт ихэвчлэн өртдөг насны бүлэг 5-9 насныхан байдаг. Тиймээс сургууль цэцэрлэгийн бүс халдварын идэвхтэй голомт гэсэн үг. Тэгэхээр одоо сургууль амарсан үед харьцангуй намжсан байдалтай болж байна. Гэвч цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, мөн шинэ жилийн баяр эхэлж байгаатай холбоотойгоор олноор цугласан үед амьсгалын замын халдвар хурдан тархдагийг санах хэрэгтэй” гэв.

Шинж тэмдгийн тухайд томуугийн халдварууд хоорондоо төстэй байдаг ч ихэнхдээ өндөр халуурч булчингаар шархирч өвддөг хордлогын шинж тэмдэг нь нэлээд илүү байна. Жишээлбэл, амьсгалын замын синцитиаль вирусын хувьд хүүхдийн амьсгалын доод замыг маш хурдан гэмтээгээд уушгины хатгалгаа үүсгэх эрсдэлтэй болдог байна.

Эх сурвалж:www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 37 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 37 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 36 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин