Г.Занданшатар: Хөгжлийн банк, эм, нүүрсний асуудлаарх хянан шалгах түр хороо ажиллаж байна

2022-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Т.Аубакыр, Ц.Анандбазар, Ё.Баатарбилэг, Н.Ганибал, Ш.Адъшаа Т.Энхтүвшин тэргүүтэй 21 гишүүн мал аж ахуйн салбартай холбоотой асуудлаар Хяналтын түр хороо байгуулах саналаа УИХ-ын даргад хоёр сарын өмнө хүргүүлсэн. Одоо энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч ээ. Өнгөрсөн гуравдугаар сард салбарын сайд нь малын арьс шир, түүхий эд, биокомбинат байгуулах асуудлаар хүсэлтээ хэлж байсан. Монгол Улс жилдээ 20 сая арьс гаргаж, есөн сая арьсыг 32 үйлдвэр боловсруулж, 10 гаруй сая арьсыг хаядаг гэдэг мэдээлэлтэй болсон. Энэ салбар нэг сая гаруй хүний эдийн засгийн байдалтай шууд холбогддог" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: -УИХ-ын тогтоолын төслийг даргын дэргэдэх зөвлөлд танилцуулж, оруулах саналыг хэлэлцсэн юм. Гэвч тэр үед гурван эм, нүүрс, Хөгжлийн банкны гээд Хянан шалгах түр хороо ажиллаж байна. Зардал төсөв мөнгөний хувьд хүндрэлтэй байна. Мөн Үндсэн хууль болон УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нийтийн эрх ашгийг хөндсөн кейс асуудлаар байгуулах шаардлагатай. Малын эрүүл мэнд, махны экспорт хэт ерөнхий асуудал учраас хойшлогдож байгаа юм гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 37 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 37 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 36 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин