ШЕЗ-ийн даргаар Р.Онончимэгийг сонгожээ

2022-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамын ажиллах хуулийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан  тус зөвлөл хуралдаж, шинэ даргаа сонгожээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан байдаг.

Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар ШЕЗ-ийн даргаар Р.Онончимэг томилогдсон байна.  Р.Онончимэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамгийн залуу гишүүн бөгөөд анхны эмэгтэй дарга болж буй юм.

Тэрбээр 1996-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч, 2001-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн магистр, 2005-2007 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын менежер, 2009-2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Англи хэлний орчуулагч(бакалавр)-ийн мэргэжлийн зэргийг тус тус хамгаалжээ. 2018 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд докторантурт сурч байна. 

Ажилласан байдал:

2001-2003 онд Монголын Нотариатчидын танхимд Архивч, мэдээллийн албаны ажилтан
2003-2011 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч
2003-2017 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч
2017-2021 онд Монголын Нотариатчидын танхимын Ерөнхийлөгч, Нийслэлийн тойргийн нотариатч
2021 оны 11 дүгээр сарын 25-аас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 37 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 37 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 36 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин