О.Ганбат: Нүцгэн суулт зарласан 30 иргэний нэгээс осголтын шинж илэрсэн

2022-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Төрийн ордны гадна талд нүцгэн суулт зарласан иргэдийн нэгд осголтын шинж илэрсэн гэдгийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын дарга О.Ганбат хэллээ. Тэрбээр “Цагдаагийн байгууллага 17 хоног иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах бүхий л нөхцөлийг хангахаар ажилласан. Бид иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хориогүй, дэмжиж ажилласан гэдгийг албан ёсоор хэлье. Тухайлбал, жагсагч иргэдэд СТӨ-г нээлттэй байлгаж, өрөө, заал, тасалгаа болон хурал зохион байгуулах танхимыг хүртэл гаргаж өгсөн. Гэвч үр дүнд хүрээгүй. Харин иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болох эрсдэл байна гэж цагдаагийн байгууллага үзсэн учраас тодорхой хэмжээнд албаны үйл ажиллагаа явуулсан юм. Нүцгэн суулт зарласан 30 иргэний нэгд осголтын шинж илэрсэн. Түүнд тодорхой эмчилгээ хийгээд явж байгаа. Мөн найман иргэнийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Гэвч иргэдийн ихэнх нь эмчилгээ, үйлчилгээ авахаас татгалзсан гэх мэдээллийг би сүүлд авсан.

Түүнчлэн тэдний дунд хоёр эмэгтэй байсныг өөрсдийнх нь хүсэлтээр ар гэр рүү нь явуулсан. Мөн насанд хүрээгүй буюу 16 настай нэг хүүхэд байсныг ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Мөн хүүхэд хамгааллын байгууллагад мэдэгдсэн. Тэнд байсан иргэдээс архи согтууруулах ундаа болон хар тамхины сорил илрээгүй. Бид мөн сүүлд 16 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн. Энэ үеэр тухайн иргэд явахгүй гэж татгалзан, зууралдсан нь нь баривчлах ажиллагаа явагдаж байгаа мэт буруу ойлголтыг бусдад төрүүлснийг албан ёсоор хэлье" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 22 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 22 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 21 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин