ХЭҮК: Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд цалиндаа хамгийн их санаа зовнидог

2022-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

 

Хүний эрхийн үндэсний комиссоос “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулсан. Энэ судалгаанд 1658 хүүхдийг хамруулж, 94 хүүхдээс ярилцлагын аргаар судалгаа авчээ. Судалгааны хүрээнд хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлөх ажил болон бие бялдрын хөгжилд нөлөөлөх ажлыг тодорхойлсон байна. Ингэхэд хүүхдүүд хөдөлмөр эрхлэхдээ их ядрахаас зүрхшээх, хүнд зүйл өргөх, зөөхөөс шантрах, даарах эсвэл халууцахаас айх, цалингаа авч чадахгүй болов уу гэж санаа зовох, гэмтэх бэртэхээс айх зэргээр сэтгэл санаанд  нь нөлөөлсөн хэмээн ярьсан байна.
Энэ талаар хуульч, судлаач Г.Түвшинжаргал "Хүүхдүүд ажил хийж байхдаа ямар айдас мэдэрч, юунд сэтгэл зовниж, хямардагийг судалж үзэхийг зорьсон. Судалгааны үр дүнгээс харахад ядрахаас хамгийн их айж байна гэж ихэнх хүүхэд хариулсан. Хэт олон цаг, ачаалалтай ажилласантай холбоотой байх магадлалтай тохиолдол илэрч байна. Түүнчлэн хүүхдүүд ажил хийж байхдаа даарах, халууцахаас айх шинж их байсан. Энэ нь ихэвчлэн гадаа ажилладаг хүүхдүүдэд ажиглагдсан.Харин аюулгүй байдалд нөлөөлөх ажил гэдэг нь хүүхдийн бие бялдарт эрсдэлтэй нөхцөлийг хэлж байгаа юм. Тухайлбал, сүх, хутга, заазуур зэрэг мэс хэрэглэдэг ажлыг хүүхдээр хийлгэх ёсгүй. Мөн суурь машин, механизмтай харьцдаг нөхцөлд хүүхэд ажиллуулахыг Хүүхдийн эрхийн конвенцоор хориглодог. Гэтэл ийм нөхцөлд ажилладаг хүүхдүүд хэд хэд байна" гэв.
Тухайлбал, 55 хүүхдийн бие ажил хийж байх явцад гүн эсвэл том зүсэгдэж, 44 хүүхэд хөхрөх хавдах, булчин сунах эсвэл мултрах бэртэл авч, 39 хүүхдийн толгой, нуруу, хүзүү гэмтжээ. Мөн 36 хүүхэд түлэгдэж, 18 хүүхэд цахилгаан цохиулсан байна. Харин хурдан морь унах, архи, тамхи худалдан борлуулдаг дэлгүүр, баар, ресторан болон зочид буудалд ажиллах нь хүүхдийн ёс суртахуунд муугаар нөлөөлөх өндөр эрсдэлтэй гэсэн судалгааны дүн гарчээ.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 248 (6980)

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 8 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 8 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 7 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 57 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин