З.Дашдаваа: Х.Баттулгаас тайлбар авч, Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Н.Алтанхуяг нарыг гэрчээр дуудсан

2022-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АТГ-аас нүүрсний хулгайн асуудалд холбоотой 17 хүний нэр зарласан. Тэдгээрээс гадна 17 хүнийг цагдан хорьж, 50 хүнийг яллагдагчаар татсан байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа мэдээлэл өглөө.  Тэрбээр “Зарласан 17 хүнийг шалгах ажил эхэлж байна. Одоогоор нийт 3000 орчим хүн байцааж, 70 объектод нэгжлэг хийж, 34 үл хөдлөх хөрөнгийг битүүмжиллээ. Цаашдаа энэ тоо хэд хүрэхийг мэдэхгүй. Иргэд шуурхай ажиллахыг шаардаж байна. Тиймээс бид нүүрсний хэргийг шуурхай шалгаж, ямар нэг этгээдэд давуу байдал олгож, ял завшуулахгүйгээр ажиллах болно. Асуудлыг шалгаад шийдвэрээ гаргана. Хүмүүсийг яллагдагчаар татъя гэдэг саналаа прокурорт өгнө.  Нэр холбогдсон гишүүдийн дуудаж байцаасан. Хүн дуудаж байцаахын тулд баримттай байх ёстой. Тэр баримтаа нотлох баримт болгоно. Одоо нотолгооны ажил явагдаж байна. Гэм бурууг тогтооход хугацаа хэрэгтэй. Нүүрсний хулгайд олон төрлийн гэмт хэрэг байна. Зарим нь цагдаад зарим нь манайх шалгах хэрэг байна. Олон жолооч нараас тайлбар мэдүүлэг авч байна. Тэднийг хулгайлсан гэж байгаа юм биш. Тодорхой хэмжээгээр хил гаралт, эзэмшигч компаниудын нийгмийн даатгал төлөлт зэргийг харж байна. Ажил нэлээн өргөн хүрээнд үргэлжилнэ.  Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тухайд, хилийн хориг тавих асуудлыг мөрдөгч, прокурор бие даан шийдвэрлэнэ.  Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас хэдэн асуудалд тайлбар авсан. Үүний хүрээнд мөрдөгч дүгнэлт хийж, таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг шийднэ. Өчигдөр гурван Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Н.Алтанхуяг нарыг гэрчээр дуудаж тайлбар мэдүүлэг авлаа. Цаашдаа шалгах шаардлагатай хэнийг ч үлдээхгүй, хэнийг ч завшуулахгүй, хэнийг ч хэлмэгдүүлэхгүй. Одоогийн байдлаар 50 хүнийг яллагдагчаар татсан, 17 хүнийг цагдан хорьсон. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн байхгүй. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн дунд ихэвчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн холбогдолтой хүмүүс байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 5 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 5 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 4 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 55 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин