Хөрөнгийн биржийн хувьцаа 100 төгрөгийн үнэтэй

2022-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Монголын Хөрөнгийн бирж өөрийн хувьчлалаар нийт 119.1 сая ширхэг хувьцаа гаргаж байна. Нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий дээрх тооны хувьцааг олон нийтэд санал болгон арилжснаар нийт 11.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм.

Монголын Хөрөнгийн биржийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны 12 дугаар сарын 26-30-ны хооронд үнэт цаасны бүх компаниар дамжуулан хүлээн авах аж. Дээрх үйл ажиллагааны үндсэн андеррайтераар "Инвескор Капитал ҮЦК", туслах андеррайтераар "Ти Ди Би Секьюритис ҮЦК" болон "Голомт Капитал ҮЦК" ХХК тус тус ажиллаж байна. 


Ташрамд мэдээлэхэд, СЗХ энэ сарын 14-ний хуралдаанаар Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг олон нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн. Үүний өмнө УИХ-аас Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдаалах үндсэн чиглэлийн тогтоолыг баталсан юм. Энэ дагуу энэ оны 6 дугаар сарын 29-нд нээлттэй ХК-ийн хэлбэрт шилжүүлэх төрийн өмчит 25 хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэн гаргасан.

Жагсаалтын эхний компани нь Монголын Хөрөнгийн бирж ТӨХК бөгөөд төрийн өмчит бусад компаниа түүчээлэн хамгийн түрүүнд нээлттэй ХК-ийн хэлбэрт шилжүүлж буйг СЗХ-ноос мэдээллээ. 

Эх сурвалж: www.polit.mn

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 31 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 31 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 30 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин