СУИС-ийн РТМУС-ийн багш, доктор Д.Цэндийн хэлсэн онцлох эшлэлүүд

2022-12-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.  Ээлжит зочин СУИС-ийн Радио mелевиз медиа урлагийн сургуулийн багш, доктор /Ph.D/ Д.Цэндийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

-1693 оны хоёрдугаар сарын 27-нд Лондон хотын номын худалдаачин Жон Дантон “The Ladies Mercury” хэмээх эмэгтэйчүүдэд зориулсан сонин  хэвлэснээр хэвлэлийн түүхэнд томоохон эргэлт гарч, дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн хэвлэлийн эх суурь тавигджээ. Энэ үед дэлхий дахинд эмэгтэйчүүдийг хүйсийн хувьд ялгаварлан гадуурхах үзэл амь бөхтэй оршиж байв. Тиймээс  эмэгтэйчүүдэд тулгарч байсан асуудлыг дэлгэн нийтэлсэн сонин хэвлэлийн үйл ажиллагаа зогсоход хүрсэн байдаг.

-1925 онд “Бүсгүйчүүдийн санал хэмээх сэтгүүл” нэртэй хэвлэл гарсан нь Монголын эмэгтэйчүүдийн анхны хэвлэл юм. Энэ үед Монголын эмэгтэйчүүдийн нийгмийн нөхцөл байдал сайнгүй, бичиг үсэг мэддэг эмэгтэй цөөн байсан. Тиймээс төрийн байгууллагад ч эмэгтэйчүүдийн төлөөлөл маш цөөн байв. Ийм үед эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэл гарсан нь эмэгтэйчүүдийг соёлжуулах, бичиг үсэгт сургах үйл хэрэгт асар их үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх нь зүйтэй.

-Монгол оронд 1921 онд ардын хувьсгал ялж, манай улс хөгжлийн шинэ замаар замнаж эхэлснээр тухайн үеийн нийгэмд оршиж байсан эрэгтэй, эмэгтэй хүнийг ялгаварлан гадуурхах явдлыг үгүй болгосон нь эмэгтэйчүүдийн хувьд эрхээ эдлэх боломж болсон юм.

-1921 оны МАН-ын анхдугаар их хурлаас баталсан “Эрмэлзэх арван зүйл” буюу “намын анхдугаар программ”-д эрэгтэй, эмэгтэй ялгаагүй намд элсүүлэхээр заасан нь эмэгтэйчүүдийн эрхийн талаар заасан анхны улс төрийн баримт бичиг байлаа.  

-Эхэн үеийн буюу 1925-1936 оны хооронд “Бүсгүйчүүдийн санал хэмээх сэтгүүл”, “Эмэгтэйчүүдийн санал хэмээх сэтгүүл”, “Эмэгтэйчүүдийн эрх”, “Ажилч эмэгтэй”, “Ажилчин эмэгтэй”, “Малчин эмэгтэй”, “Эмэгтэйчүүдийн сэтгүүл” гэсэн долоон өөр нэрээр 27 дугаар хэвлэгдсэн байдаг. Нийтлэлийн гол агуулга нь  эмэгтэйчүүдэд тэгш эрх олгох, бичиг үсэгт сургах, соёлжуулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, гэгээрүүлэх зэргээр тухайн цаг үед тулгарч байсан асуудлуудыг хөндсөн ухуулга сурталчилгааны нийтлэлүүд голлож байна.

-Монголын эмэгтэйчүүдийн хэвлэл нь эмэгтэйчүүдийн дунд болж байгаа болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг өргөнөөр тусгадаг, хэмжээний хувьд жил ирэх тусам томорч, хэвлэгдэх тоо нь өсөн нэмэгдсэн зэрэг нь тогтмол хэвлэлийн үндсэн шаардлагыг хангаж тухайн нийгмийн нийт иргэдэд бүх талаар нөлөөлөх хэвлэл болж чаджээ гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.

-1925 онд 2000 хувь хэвлэгдэж байсан бол 1936 он гэхэд 7000 хувь хэвлэгдэх болсон нь БНМАУ-д бичиг үсэгтэй эмэгтэйчүүдийн тоо өссөн, нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, боловсрол мэдлэгийн хүрээ тэлсэн болохыг ч  харуулж байна.

-Эмэгтэйчүүдийн хэвлэл  1936-1960 оны хооронд хэвлэгдээгүй нь тухайн үеийн нийгэм, эдийн засгийн үйл явцтай холбоотой. 25 жилийн дараа буюу 1961 оноос кирилл бичгээр “Монголын эмэгтэйчүүд” нэрээр дахин хэвлэгдсэн.

-Социалист бүтээн байгуулалтын он жилүүдэд эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэл нь редакцын үйл ажиллагаа, нийтлэлийн бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хэвлэгдэх хугацаа, давтамж зэрэг олон хүчин зүйлээрээ тогтмол хэвлэлийн шинж чанарыг хадгалан төлөвшиж чадсан үе юм.

-Социализмыг бүтээн байгуулагч Монгол Улсын сүүлийн үеийн эмэгтэйчүүдийн хэвлэл нь тухайн нийгэмд хаалттай байсан ч эмэгтэйчүүдийн хувьд тулгамдсан олон сэдвийг /үр хөндөлт, эцэг нь орхисон хүүхэд, ажилгүй эмэгтэйчүүд, жендэрийн асуудал, албан тушаалын тэгш бус байдал/ хөндөж нийгмийн анхаарлын төвд оруулж ирснээрээ онцлогтой.

-1990-ээд оны үед хэвлэгдэж байсан эмэгтэйчүүдийн хэвлэл нь шинэчлэгч үзэл санааг түгээн дэлгэрүүлж  ардчилал, шинэчлэлийн үйл явцыг дэмжин мэдээлснээрээ дараа дараагийн чөлөөт хэвлэлийн эх суурийг тавьж өгчээ.    

мэгтэйчүүдийн хэвлэлийн цаашдын хандлагыг ч шинэ мэдээллийн хэрэгслүүд, техник технологийн дэвшил тодорхойлох болоод байгаа энэ үед эмэгтэйчүүдийн зорилтот бүлэгтэй хэвлэлийг дараах байдлаар хөгжүүлэх арга зам байж болох юм.
 Үүнд, эмэгтэйчүүдийн зорилтот бүлэгтэй интернэт сэтгүүл зүй буюу гар утасны апп дээр суурилсан мобайл, мультмедиа сэтгүүл зүйг хөгжүүлэх.

-Хоёрдугаарт, эмэгтэй бизнес эрхлэгч, томоохон компанийн эздийн нийгмийн хариуцлагад түшиглэн эмэгтэйчүүдэд зориулсан нийгэм, соёлын сэтгүүл, сайтыг  бий болгох зэрэг байж болно.

-Агуулгын хувьд өнөөгийн Монголын нийгэм төдийгүй дэлхий дахины олон улс орны  эмэгтэйчүүдийн үзэл санаа, феминизмийн хандлага нь ялалтад хүрч, дараагийн дэвшилт үзэл болох жендэр буюу хүйсийн тэгш эрхийн асуудлыг салбар бүрд ярьдаг бичдэг, хэрэгжүүлдэг болсон. Иймд Монголын эмэгтэйчүүдийн хэвлэл нь жендэрийн үзэл санааны үндсэн суурь дээр тулгуурлан хөгжих хэрэгтэй болж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин