Гаалийн байгууллагаас нүүрсний экспорттой холбоотой мэдээллийг маргааш танилцуулна

2022-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Маргааш болох нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсголтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Ганболд мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Тухайн сонсголд УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцох хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс 34 иргэн тухайн асуудлаар өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж буй учир үг хэлэх хүсэлт ирүүлээд байна. Энэ үеэр дөрвөн асуудлын хүрээнд зургаан мэдээлэл сонсоно. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өнгөрсөн хугацаанд нүүрсний гэрээ, зөрүүтэй байгаа үнийн талаарх мэдээллийг өгнө. Тавантолгой компанийн бүрэн эрх төлөөлөгчдийн хувьд оффтэйк гэрээний тухай, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нууц гэрээнүүд, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний хулгайтай холбоотой шалгагдаж буй болон хүчингүй болсон хэргүүд, ямар хүмүүс холбогдсон талаарх мэдээллийг сонсоно " гэв.

Мөн гаалийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын талаар тодорхой мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авах юм. Тиймээс иргэд өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээр дамжуулж сонирхсон асуултаа асуух боломжтой юм байна.

 Эх сурвалж:www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 34 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 34 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 33 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин