Б.Энхболд:Цагдаагийн байгууллага арванхоёрдугаар сарыг “аюултай” сар гэж үздэг

2022-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Шинэ жил дөхөж байгаатай холбоотойгоор архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Ойрын өдрүүдэд хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100-130 зөрчил бүртгэгджээ.  Энэ тухай ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Б.Энхболдоос тодруулахад "Сүүлийн 11 сарын хугацаанд гудамж замын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 мянга гаруй зөрчил бүртгэгдсэн.  Энэ нь өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 110 хүн амиа алдсан харамсалтай тоон мэдээлэл бий.  Цагдаагийн байгууллага долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 700-1000 зөрчил илрүүлдэг. Өөрөөр хэлбэл, өдөрт улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100-130 зөрчил бүртгэгдэж байна гэсэн үг. Ялангуяа арванхоёрдугаар сарыг “аюултай” гэж үздэг. Учир нь өвлийн идэр хүйтэн эхэлсэн энэ үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамж замын хөдөлгөөнд оролцож яваад осгож, хөлдөх эрсдэл гарч болзошгүй байдаг. Мөн энэ сард албан байгууллагууд оны эцсийн тайлангийн хурлаа хийх болон нийллэг, баярын арга хэмжээ зохион байгуулдаг. Тэндээс гарч явахдаа зарим иргэд осгож, хөлдөх эрсдэлд орох, хүнтэй муудах, үүний улмаас гэмт хэрэг зөрчилд холбогдох, согтуугаар автомашин жолоодох эсвэл эрүүлжүүлэгдэх эрсдэл их гардаг юм. Тиймээс баяр дөхөж байгаа энэ өдрүүдэд албан байгууллага болон иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна" гэлээ.

Иймд иргэд хэрэв аливаа баяр ёслолын арга хэмжээнд оролцож байгаа бол

  • Тээврийн хэрэгслээ найдвартай харуул, хамгаалалттай газар тавих,
  • Архи, согтууруулах ундааны зүйл амссан бол найз нөхөд, гэр бүлийн хүн эсвэл дуудлагын жолооч дуудах,
  • Найдвартай такси үйлчилгээг сонгон үйлчлүүлэх,
  • Олон хүнтэй албан байгууллага ажилчдаа үндсэн нэг унаа буюу нийтийн тээврээр гэрт нь хүргэх арга хэмжээ авах боломжтойг сануулж, зөвлөлөө.

Эх сурвалж:www.polit.mn 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

3 цаг 17 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

12 цаг 21 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

12 цаг 21 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин