Т.САЙХАН
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрөгч амралтын өдрүүдэд эрүүл мэндийн гэх шалтгаанаар гадагшаа гарч явсан гэдэг мэдээлэлтэй холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд "Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Нэр дурдагдсан хүмүүсээс хамгийн түрүүнд буюу энэ сарын 15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн.
Гэтэл өнгөрөгч амралтын өдөр нийгмийн сүлжээнд "Х.Баттулга БНСУ руу зугтсан" гэх мэдээлэл цацагдлаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.
Мөн түүнд хилийн хориг тавиагүй бөгөөд гадаад улсад зорчих эрх нь нээлттэй. Тэрбээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна" гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn