О.Номинчимэг: Иргэний болон Захиргааны хэргийн маргаанд хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломж бүрдлээ.

2022-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг мэдээлэл хийж байна.  Тэрбээр Засгийн газраас  2021 онд УИХ-д өргөн барьж, 2022 оны долдугаар сарын 1-нд батлагдаж, арваннэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийг танилцуулав.   Тус хуулийн шинэлэг зохицуулалтын талаар 

Нэгдүгээрт, иргэд төрөөс үнэгүй авч болох хууль зүйн туслалцааны төрлийг нэмсэн. 

Хоёрдугаарт, өмнө нь 2013 онд батлагдсан хуулиар зөвхөн Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, төлбөрийн чадваргүй этгээдэд үнэгүй хууль зүйн туслалцаа үзүүлдэг байсан бол шинэ зохицуулалтаар хамрагдах хүрээг өргөжүүлсэн. Судалгаагаар иргэний хэрэг маргаан дээр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй тусламж хэрэгтэй байна гэж гарчээ. Ингэснээр зөвхөн Эрүүгийн хэргээр хязгаарлагдахгүйгээр зарим төрлийн Иргэний болон Захиргааны хэргийн маргаанд хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломж нь бүрдэж байна. 

Гуравдугаарт, улсын өмгөөлөгчөөр дамжуулан хууль зүйн үнэ төлбөргүй авдаг байсан бол орон нутагт энэ үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс өмгөөллийн эрхтэй бусад этгээдүүдээд дамжуулан гүйцэтгүүлэх боломж нээгдсэн гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

3 цаг 23 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

12 цаг 27 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

12 цаг 27 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин