Хятадын иргэд: Хил нээгдсэн ч бид гадаад руу аялахгүй

2022-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд COVID-19 халдварын тархалтыг бууруулахын тулд БНХАУ маш хатуу бодлого баримталсан билээ. Үүнийг тэвчсэн иргэдийн бухимдал эцсээ хүрч саяхан томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсны үр дүнд хөл хорионы дэглэмийг сулруулаад байна. Тодруулбал, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ тусгаарлагдах боломжийг олгох, бүх нийтийн шинжилгээг цуцлах гэсэн шийдвэрүүдийг Хятадын Засгийн газар энэ сарын эхээр гаргасан билээ. Үүнд Хятадын иргэд баяртай байна.


Энэ талаар Хэбэй мужийн бизнес эрхлэгч, 36 настай Жоу Жинь “Халдвар авсан ч гэр бүлийнхэнтэйгээ хамт тусгаарлагдана гэдэг надад үнэхээр сайхан байна. Мөн дэлгүүр орохдоо хэн нэгнээс зөвшөөрөл авахгүй сайхан өдөр удахгүй ирнэ гэдэг итгэлтэй байна. Одоогийн омикрон хувилбар илүү аюултай санагдсан. Тиймээс гадаад руу аялах шийдвэрээ цуцалсан” хэмээн “Aljazeera”-д ярьжээ. Мөн Тяньжинд жижиглэнгийн бизнес эрхлэгч Лили Жан “Олон улсын хэрэглэгч болон бизнес түншүүдтэйгээ хэлэлцээр хийхээр ирэх оноос гадаад руу явахад бэлэн. Гэхдээ гэр бүлийнхэнтэй хамт явахгүй. Учир нь гадаадад очоод COVID-19 халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө би хариуцлагатай байх ёстой” гэж ярьсан байна.


“Oliver Wyman” хэмээх компанийн 4000 хүнийг оролцуулсан судалгаагаар оролцогчдын талаас илүү хувь нь “Хил маргааш нээгдсэн ч халдварын тархалтаас айгаад гадаад руу явахаа хойшлуулсан” хэмээн хариулсан байна. Энэ судалгаа нь Хятадын иргэд ямар их сэрэмжтэй болсоны илрэл хэмээн ажиглагчид үзэж байна. Гэхдээ халдвар тархахаас өмнө буюу 2018 онд Хятадууд олон улсын аялалд 288 тэрбум ам.доллар зарцуулсан нь дэлхийн нийт аялал жуулчлалын зардлын дөрөвний нэгийг эзэлж байгаа юм. Тиймээс аяллаа хойшлуулна гэдэг дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн хувьд тийм ч таатай мэдээ биш юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 246 (6978)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин