“Голомт банк” зээлдэгчийг шимтгэл төлөх үүргэтэй гэж үзжээ

2022-12-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ЖАВХЛАН

Нэхэмжлэгч Г.Ариунаа нь хариуцагч “Голомт банк” ХХК-д холбогдуулан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Үүнээс анхан шатны шүүх зээлийн гэрээний 2.1.6-д заасан “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгана” гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу суутган авсан 559,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Дээд шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахдаа дараах эрх зүйн дүгнэлтийг хийв. Үүнд:

“Зээлийн бодит өртөг” гэж зээлдэгчээр төлүүлж буй хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн хувиар илэрхийлснийг хэлдэг байна. Зээлийн хүү нь зээлийн үнэ буюу мөнгөн хөрөнгийг ашиглуулсны төлөө тогтоосон хариу төлбөр тул зээлийн хүүд зарим үйл ажиллагааны зардал болох шимтгэл, хураамж багтдаггүй. Ийм ч учраас зээлийн бодит өртгийг тодорхойлоход зээлийн хүүгээс гадна  шимтгэл, хураамж, бусад зардлыг тооцдог байна.

Зээлийн шимтгэлийн хэмжээ нь банкнаас тогтоосон, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлэгдэх бөгөөд зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог тул хуульд заагаагүй ч эдийн засгийн утгаараа зээлийн гэрээний харилцаан дахь зардлын нэг хэсэг гэж үзнэ. Иймд зээлийн шимтгэл тогтоохыг хуулиар хориглоогүй учраас талууд шимтгэл тохирсныг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй, “гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн” нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж дүгнэжээ. Түүнчлэн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага нь гэрээний маргаан тул Иргэний хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Харин шимтгэлийн хэмжээг бодитой тогтоогоогүй бол илүү авсан шимтгэлийг буцаан гаргуулах  эрх нь үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн үр дагавар болно гэж тус тус үзсэн.

Зээлийн шимтгэлийг тогтооход зээлийн бүтээгдэхүүний төрөл, онцлогоос шалтгаалж, тодорхой шалгуур үзүүлэлтийг баримталсан, бодит зардалд нийцсэн, Монголбанкнаас баталсан журмын дагуу энэ талаарх мэдээллийг хүргүүлсэн, холбогдох аргачлалыг нийтэд ил тодорхой байлгаж мэдээлсэн зэрэг ач холбогдол бүхий баримтууд хэрэгт байхгүй.

Хариуцагч Голомт банк нь энэ талаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгч буюу зээлдэгчийг шимтгэл төлөх үүрэггүй гэж үзэж, хариуцагчаас 559,000 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 55 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 59 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 59 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин