“Тавантолгой Транс” ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарыг үргэлжлүүлэн хорино

2022-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"Тавантолгой Транс” ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ны гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарыг яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гаригт /12.16/ хүлээн авчээ. Энэ дагуу Нийслэлийн прокурор, яллагдагч нарын өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцлээ.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан /Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, байгаа бол яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана/ гэснийг үндэслэн Д.Дагвадорж, Г.Мөнхдөл , Ши Шао Хуа нарыг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33,тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1,624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хорихоор болжээ.

Харин Г.Мөнхдөлийг 1,242 том оврын ачааны автомашиныг 4,433 удаагийн давтамжтай “Гашуунсухайт” ын хилийн боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд, Ши Шао Хуаг 185 том оврын ачааны автомашиныг 482 удаагийн давтамжтай Гашуунсухайтын боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Учир нь яллагдагч нарын холбогдсон гэмт хэрэг нь нийгэмд эдийн засгийн хувьд аюултай байгаагаас гадна яллагдагч нар хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг өөрчлөх, устгах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэж шүүх шийдвэрээ гаргалаа.

Эх сурвалж:www.polit.mn 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 52 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 57 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 57 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин