Х.Нямбаатар: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан тогтоол батлагдсан байсан

2022-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр гарч зугтсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр "Хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч яллаж болохгүй. Хуулиар гадуур хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй. Нэр бүхий хүмүүсийг шалгах процессын ажиллагаа явагдаж байгаа. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогод огцом өөрчлөлт орууллаа. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалтныг төрийн өндөр дээд албан тушаалтантай адилтгаж, ялын өршөөл үзүүлэхгүй байх талаар ялын бодлогод өөрчлөлт оруулж байна.Жагсагчдын зүгээс тавьсан дараагийн шаардлага болох нууц гэрээнүүдийг ил болгож, “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн бүх гэрээг ил тод болгосон. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг олон нийтийн өмчит болгох талаар ажлууд ч хийгдэж байна.Би сүүлдээ жагсагчдын тавьж байгаа шаардлагыг ойлгохоо больж байна.  Би энэ жагсаалыг улс төрийн өөр зорилготой байна уу гэж хардаж байна.

Шалгагдаж байгаа хүмүүст хилийн хориг тавихгүй байгаа асуудлыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тодруулах нь зөв. Бидэнд ирсэн мэдээллээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол батлагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэгдсэний дараа мөрдөгч дараах хойшлуулсан арга хэмжээг авна. Таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ  гэдгийг тухайн хүний хувийн байдалд тохируулж хэрэглэнэ. Нэгдүгээрт, оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг хийж магадгүй үед хувийн батлан даалтад гаргах, гадаад руу зорчих эрхийг хязгаарлах, барьцаа авах гэх мэт. Х.Баттулгын тухайд өчигдөр нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргуулж, эмчлүүлэх шаардлагатай гэсэн баримт бичгээ өгч түүнд үндэслэж мөрдөгч таслан сэргийлэх арга хэмжээ авч явуулсан гэж ойлгосон" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 41 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 45 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 45 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин