Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдийг шалгуулах нь зүйтэй гэж үзсэн

2022-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ. Аль болох нээлттэй болгох, менежментийг нь сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс ажлын хэсэг гарч ажиллана. Нийгмийн бүхий л бүлгийг оруулж, үндэсний хэмжээний чуулган зөвлөгөөнийг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулганыг зохион байгуулах хэрэгтэй. Энэ чиглэлээр УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гарахаар боллоо. 30 жилийн замналаа дүгнэж, ярилцах учиртай. Улс төр, эдийн засаг, бизнес, нийгэм гээд бүхий л чиглэлийг хамруулах нь зүйтэй" гэлээ. 

Түүнчлэн нүүрсний хэрэгт нэр нь холбогдоод буй бүлгийн таван гишүүнтэй холбоотой асуудлаар "Тухайн асуудалд нэр холбогдсон хүмүүс шалгуулъя гэдэг нэг л зүйл дээр тогтож байгаа. Цаашид нэр нь зарлагдаагүй ч шалгуулах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Бидний ойлгож байгаагаар прокурор, АТГ, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм билээ. Энэ хүрээнд явцын дунд шалгах зүйл их гарч ирэх байх. Тийм учраас өнөөдөр намын дарга бүлгийн хурал дээр бүлгийн гишүүд ямар нэгэн асуудалд холбогдвол бүгд шалгуулна гэдэг чиглэл өгсөн" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

3 цаг 18 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

12 цаг 22 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

12 цаг 22 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин