Э.Насанжаргал: Хамгийн гоё өнгө тухайн хүнд зохисон өнгө

2022-12-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа өнгөний онолын багш Э.Насанжаргалыг онцолж байна. Түүний хувьд бүсгүйчүүдэд өөрт тохирох өнгийг тодорхойлж өгдөг билээ. Өөрт тохирох өнгийг мэдсэн эмэгтэй гоо үзэсгэлэнтэй, ажлын бүтээмж өндөр байдаг ажээ. 

 

-Хувийн өнгө тодорхойлолт нь 1980 онд үүссэн. Өдгөө ямар түвшинд хэрэглэгдэж байна вэ? 


-Бүх зүйл өөрийн гэсэн өнгөтэй. Хувийн өнгийг хэрэглэхээс өмнө өнгө нь зөвхөн уран сайхны зургуудад зураачид хэрэглэгддэг байсан. Харин хувийн өнгө судлал хэмээх ойлголт батлагдаж гарснаар хувь хүн илүү сайхан харагдах боломж бүрдсэн. Хувцас загвар, гоёл чимэглэл, нүүр будалт, үс, хумсанд өнгө нөлөөлдөг. Хорвоо дээрх хамгийн гоё өнгө бол тухайн хүнд өөрт нь зохисон өнгө байдаг. Өнгө нь хүний сэтгэл зүй, бие махбодтой холбоотой. Хүний өнгө нүд, арьс үсээр тодорхойлогддог. Энэ нь тухайн хүнд байгалиас заяасан суурь өнгө юм. Тус үндсэн өнгө нь хэзээ ч өөрчлөгддөггүй.  Өнгө нь хязгааргүй ойлголт. Мөн дулаан хүйтэн гэж ангилдаг. Өнгөнөөс хамаарч хүний харагдах байдал тодорхойлогддог. Шар төрлийн өнгөнүүд, ногоон, улаан, цэнхэр нь дулаандаа орно. Харин саарлын төрлийн өнгөнүүд хүйтэн өнгө юм. Өнгөний цуглуулга буюу палитруудыг улирлын нэрээр нэрлэх нь бий. Тиймдээ ч хавар, намрын өнгөнд дулаан өнгө орно. Зун, өвлийнхөд хүйтэн өнгө хамаарна. 


-Хүмүүс өнгөний талаар тодорхой ойлголтгүйгээс өөрт зохицохгүй хувцас өмсөх нь ямар нөлөөтэй вэ? 


-Тухайн хүн өөрт зохицоогүй хувцсаа өмсөх нь таарахгүй хувцас өмссөнтэй ижил. Хүмүүс өөрт тохирсон өнгөө мэддэггүй. Зураачид шиг өнгийг өдөр тутамдаа ашигладаггүйтэй холбоотой. Өөрт тохирохгүй өнгийн хувцас нь бие махбод, оюун санааны хувьд ядарсан сул дорой харагдуулна. Арьс бараан, сэвх нөсөө, үрчлээ  нь илүү тодорч, нүдний гал цог буурах жишээтэй. Наснаасаа овортой, өргөн нүүртэй байдаг. Гадаад үзэмжээс өөртөө итгэх итгэл нь хамаарна. Үүнээс хамааран ажлын бүтээмж буурах тохиолдол бий. 


-Өөрийнхөө өнгийг тодорхойлж зохицсон хувцас, нүүрний будаг хэрэглэх нь ямар ашиг тустай бол? 


-Өөрт тохирох өнгөө мэдэж авсанаар цаг хэмнэж, хувцас сонгоход хялбар болно. Хэмнэсэн цагаа үр ашигтай зүйлд зарцуулж болох юм. Үүний зэрэгцээ зохих үнэт эдлэл, аксесуарыг мэдэж авна. Палитр доторх өнгөнүүд тохирно. Хоорондоо зохицох хувцаснаас бүрдэх минимал хувцасны шүүгээг үүсгэж чадна. Тиймээс хамгийн олон хэв маяг, бага цаг зарцуулна. Хувь хүн өөрийнхөө өнгийг тодорхойлж стиль имиждээ ашиглах нь олон давуу талтай. Тухайлбал, нүүр өргөгдөж V line харагдана. Мөн арьс гэрэлтэнэ, нүдний цагаан өнгө тодорсноор гал цогтой төрхийг бүтээж чадна. Гар нарийхан, өнгөлөг, урт хуруутай, өө сэвгүй харагддаг. Мөн арьсны өө сэв бүдгэрдэг. Тиймээс гэрийн хувцастай, нүүрээ будаагүй байсан ч гоо үзэсгэлэнтэй харагдах боломжтой. Мэдээж гоо үзэсгэлэнтэй байгаа хүнийг бусад хүн сайхан харагдаж байгааг нь хэлнэ. Ийм сайхан үгийг сонссон эмэгтэйн аз жаргалын гармон нэмэгдэнэ. Мөн толинд харах бүртээ өөрийн гоо үзэсгэлэнгээ мэдэрнэ. 


-Минимал хувцасны шүүгээтэй байх нь их таалагдлаа. Тиймээс хувцас худалдан авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ? 


-Таны худалж аваагүй бүх хувцас, эд зүйлс хэмнэгдсэн мөнгө, цаг хугацаа юм. Өмнөх зургуудаа ажиглахыг зөвлөнө. Мөн хувцасны шүүгээгээ цэгцлэх хэрэгтэй. сүүлийн үед хүмүүс онлайн худалдаа их ашиглах боллоо. Зургийг нь хараад л захиалах өөр өнгөтэй байх тохиолдол түгээмэл. Бодит зургийг харж захиалах хэрэгтэй. Хувцасны дэлгүүрээс өөрийн өнгийг сонгож сурах нь чухал. Зохихгүй өнгийн хувцас худалдаж авах  нь ашиггүй зардал гаргана. 


-Та хувь хүний өнгийг тодорхойлдог багш. Хэдэн насныхан өөрийнхөө өнгийг мэдэж авахаар ирж байна вэ?


-Манайх хувь хүний тохирох өнгийг нь тодорхойлж өгөөд гурван жил болжээ. Сүүлийн нэг жил сургалт явуулж байна. Бид тухайн хүнд зохицсон 40-50 өнгийг тодорхойлж өгдөг. Сургалтаа онол практик хослуулж ордог. Мөн өнгөний суурь мэдлэгийг өгч байгаа. Цаашид тухайн хүн өөрийнхөө хичээл зүтгэлээ илүү хөгжүүлээд явах боломжтой. Тухайн өдөр ямар дүр төрх гаргахаа өнгөөр зохицуулж болно. Харин суралцагчид маань мэдэж авсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал. Насны хувьд 25-60 насны эмэгтэйчүүд ирж байна. 25-аас доош насныхан стиль имиж гэхгүйгээр өөрийн гоо үзэсгэлэнгээрээ явдаг. Үүнээс дээш насныхны хувьд байгалиас заяасан үзэсгэлэн нь бага зэрэг алдагдагдаад ирэхээр өөртөө анхаарах шаардлага үүсдэг. 


-Өнгө нь Монголд хөгжөөд удаагүй байгаа. Тиймээс үйлчлүүлэгчид төдийлөн  мэддэггүй байх? 


-Зорин ирж буй хүмүүстээ мэддэг зүйлээ заагаад сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Тухайн хүнд суусан дадал зуршил гэж бий. Түүнийг нь тохирох өнгөтэй нь харьцуулж ойлгуулахгүйгээр шууд ийм байх ёстой гээд тулгах нь утгагүй. Тиймээс харилцаагаараа дамжуулж шинэ зүйлийг дадал хэвшил болгох үүднээс сэтгэл зүйг нь бэлддэг. Ийм арга барил ашиглахаар тухайн эмэгтэй маань өнгө чухал болохыг ойлгодог. Зохимжтой, зохимжгүй өнгийг харьцуулж зохих өнгийг нь гаргаж гарын авлага гаргаж өгдөг. Мөн эргэх холбоотой байдаг. Тухайн суралцагчийнхаа гарсан үр дүн, ойлгоогүй зүйлийг зөвлөдөг. 


-Шаардлагатай үед гоо сайханчаар нүүрээ будуулахаар тод буддаг. Тэгвэл өнгөний гарын авлагатай болсноор тохирсон будалтаа хийлгэх боломжтой гэж ойлгож болох уу? 


-Тийм ээ. Өнгөний гарын авлаганд уруулын будаг, сормуусны будаг, арьсны өнгө байгаа болохоор гоо сайханчдаа өгөөд будуулахад болно. Тухайлбал, хүйтэн төрлийн арьсанд ягаан суурьтай крем хэрэглэнэ. Харин дулаан арьсанд шар суурьтай крем тохиромжтой. 


-Өнгө тодорхойлох хэрэгсэл манайд ховор байдаг юм билээ. Та ашиглаж буй хэрэгслээ хаанаас оруулж ирдэг юм бэ? 


-Монголчууд Ази төрхтэй учраас Азийн орноос  онлайнаар захиалж авч байна.  Бид чанартай хэрэгсэл ашиглахыг эрмэлздэг. Тухайлбал, гарын авлага, ашиглаж буй материалаа Солонгос улсаас авах жишээтэй. Бид цаг ямагт хичээж, сэтгэлээсээ харилцаж,  ажиллахыг хичээдэг. Хийж байгаа ажлаа төгс хийхийг зорьдог. Нэг үйлчүүлэгчийн ард дунджаар 10 хүн байдгийг мэдсэн. Учир нь манайд нэг эмэгтэй үйлчилгээ аваад дараагийн хүмүүстээ хэлэхэд энэ хүмүүс манайхыг сонгодог. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 244 (6976)

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

16 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин