Нийт 27 тонн ачаа нь энгийн зориулалттай, аюултай ачаа байхгүй гэж "Изинис Эйрвэйз"-ээс мэдээлэв

2022-12-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

"Изинис Эйрвэйз" ХХК БНХАУ-аас ОХУ-руу зэр зэвсэгийн чанартай зүйл тээвэрлэх гэж байгаа тухай хуурамч мэдээлэл түгээсэн асуудалтай холбогдуулж  "Изинис Эйрвэйз" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. Оюундэлгэр, Захиргаа санхүү хариуцсэн дэд захирал Э.Золзаяа нэр  өнөөдөр “Үндэсний  мэдээллийн төв”-д  мэдээлэл хийв. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Английн хэвлэлд манай компанийн тухай гүтгэлгийн чанартай мэдээлэл нийтлэгдсэн тул албаны ёсны тайлбар хийж байна. ""Eznis Airways" компани ОХУ руу 50 тонн зэвсэг тээвэрлэхээр зэхэж байна гэсэн мэдээллийг Монгол Улсын иргэний нисэхийн салбарын нэрээ нууцалсан иргэн өглөө" гэж мэдээлсэн. Энэ бол гүтгэлэг. 

Манай компани БОИНГ-ийн хоёр онгоцтой. Хосолмол зорилгоор ашиглах AIRBUS-330200 загварын том агаарын хөлгийг ачаа тээврийн зориулалттайгаар оруулж ирсэн. Хэд хэдэн улс руу ачаа тээврийн томилгоо авсан. Томилгоо аваад, нислэг үйлдэж эхлэх хүртэл 30-60 хоногийн хугацаа шаардагддаг. Тэр хугацааанд транзит ачаа буюу чартер нислэг үйлдээд эхэлсэн байсан. ОХУ-тай холбоотой ачааны талаар тайлбарлахад, БНХАУ-ын Хятадын үйлдвэрлэгчээс ачаа зөөх захиалга авсан. Энэ захиалгын ажил зохих журмын дагуу явагдсан.

Гэхдээ ачааг тээвэрлээгүй байна. Шалтгаан нь онгоцны түрээслэгч компаниас бидэнд тавьсан шаардлага бол бид Английн том даатгалын компанид даатгуулахыг хүссэн. Бид 100 хувь даатгуулсан. Ачаагаа тээвэрлэж ирээд ачааны жагсаалтыг давхар даатгууагч компанид журмын дагуу шалгуулахаар өгсөн. Нийт 27 тонн ачаа нь энгийн зориулалттай, аюултай ачаа байхгүй. Давхар даатгуулагч нь жагсаалтад байгаа зарим ачаа нь хосолмол зориулалттай, энгийн гэж үзэх боломжгүй, энэ нислэгийг зөвшөөрөх боломжгүй гэсэн хариу өгсөн тул уг нислэгийг үйлдээгүй. Ачаа одоо Монгол Улсад байгаа. Ийм асуудал үүссэн учир манай компаниас Тагнуулын ерөнхий газар, ГЕГ, МХЕГ-т хандаж, энэ ачааг задалж шалгалт хийж өгөх хүсэлт тавьсан.  Бид ачаа ачихдаа Хятадын талд "Энэ ачааг давхар даатгагчийн зөвшөөрлөөр ОХУ руу гаргана" гэж мэдэгдсэн байсан тул гэрээний дагуу Хятад руу ачааг тээвэрлэж өгөхөд асуудал байхгүй гэсэн юм.

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 52 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 57 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 57 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин