С.САРУУЛ
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр боллоо. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг батлах асуудлыг хэлэлцээд, шүүгч Г.Банзрагчийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Захиргааны хэргийн танхимд, шүүгч С.Соёмбо-Эрдэнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хэргийн танхимын бүрэлдэхүүнд батлав.
Эх сурвалж: www.polit.mn