Д.Бат-Эрдэнэ: Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ-ын бүрэн эрхээс татгалзаж, шалгуулахад бэлэн

2022-12-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.   Тэрбээр “Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой хийсэн мэдээлэл дотор миний нэр явж байгааг гайхаж байгаа. Надад ямар нэг байдлаар АТГ болон хууль шүүхийн байгууллагаас надтай харьцаж, асуусан зүйл юу ч байхгүй. Ямар нэг хэрэгт холбогдсон, шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд, тэр тусмаа нийгэм маш их бухимдалтай байгаа энэ үед хүмүүсийн нэрийг зарлаж, цоллох нь буруу. Одоо нэр зарлагдсан 17 хүний гэр бүл, үр хүүхэд маш эрсдэлтэй болчихлоо. Тэд бүгд нүүрсний хулгай хийчихсэн хүмүүс шиг ойлгогдож байна. Миний бодлоор нэр зарлагдсан 17 хүний дундаас нүүрсний хэрэгт ямар нэг байдлаар холбогдохгүй байх гэдэгт итгэлтэй байна. Мөн би төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний асуудалтай ямар ч холбоогүй. Харин орон нутгийн 51 хувийн өмчтэй, 49 хувь нь Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалсан 2000 орчим хувьцаа эзэмшигчтэй "Тавантолгой" компанид би том хувьцаа эзэмшигч мөн. Гэхдээ энэ мэдээлэл бүх талаар нээлттэй байдаг. Орон нутгийн эзэмшлийн Тавантолгойн нүүрс олборлолт, хилээр гаргасан тоон хэмжээ зөрсөн гэдэг өмнө нь гарсан асуудалд би нөлөөлөх боломжгүй. Тэнд би аж ахуй эрхэлдэггүй, зүгээр л хувьцаа эзэмшигч. Мөн дээрх асуудалтай холбоотой эрүүгийн хэрэгт өмнө нь нэр холбогдож, шалгагдаж байгаагүй. Би нүүрсний хулгайтай ямар байдлаар холбоогүй. Орон нутгийн Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд энэ компанийг хамгийн ашигтай, зөв байгаасай гэдгийн төлөө л ажилладаг хүн. Надад нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ-ын бүрэн эрхээс татгалзаж шалгуулахад асуудал байхгүй. Бүх талаар шалгуулахад бэлэн байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

3 цаг 23 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

12 цаг 27 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

12 цаг 27 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин