“Lеаderships forum”: Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх онцлох эшлэлүүд

2022-12-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.САРУУЛ

 “Зууны мэдээ” сонин  салбар салбарын  тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Lеаderships forum” буландаа урьж, Монгол улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ.  Ээлжит зочноор уригдсан Жендэрийн үндэсний хорооны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишигийн хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

-Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуульд зааснаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгмийн баялгаас тэгш хүртэх, ижил боломжоор хангагдах, нэг гараанаас гарах эрхтэй. Жендэрийг  зөвхөн хүйсийн тухай ойлголт гэж андуурч болохгүй.
-Хүйс харгалзахгүйгээр гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага олон жилийн явцад уламжлагдан тогтсон хувьсан өөрчлөгдөх ойлголтыг жендэр гэж тайлбарлаж болно.
-Хүмүүсийн нийгэмд эзэлж байгаа байр суурь, эрхэлж байгаа ажил албан тушаал, хүйс, хүйсээс шалтгаалсан бусад буюу эрэгтэй, эмэгтэй учраас тийм байх ёстой гэсэн тулган шаардалтаас үүдэж жендэрт суурилсан хүчирхийлэл үүсдэг.
-Тэр дундаа жендэрт суурилсан хүчирхийлэл  дөрвөн төрөл байдаг. Гэр бүлийн, бэлгийн, ажлын байрны бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг гэсэн хэлбэрээр илэрч байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн ямар албан тушаалтай, хүйстэй, нийгэмд ямар байр суурь эзлэхээс хамааран үйлдэгдэж байгаа хүчирхийлэл юм.
-Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг олон нийтэд олгохыг зорьж байна. Мөн энэ төрлийн хүчирхийллийн хор хохирол, үр дагаврыг таниулж, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлголтыг өгөх зайлшгүй шаардлагатай байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэгдэхэд ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа, нийгэмд ямар хэмжээнд очсон бэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хугацаанд бид ЖСХ-ийн нэг төрөл болох Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх талаар хичээлийг бэлтгэн байгууллагуудад хүргэхээс гадна "цагаан туузтан"-ы хөдөлгөөний ач холбогдлыг тайлбарлан таниулж байна. Хүмүүсийн зан үйл, хандлагыг өөрчлөх мэдлэг мэдээллээр хангах чиглэлээр олон төрлийн контент түгээлээ.
-Жендэрт суурилсан хүчирхийлэл хүйсийн хамаарлаас шалтгаалж үйлдэгддэг учраас хохирогчдын 90 хувь нь эмэгтэйчүүд байна. Үүний хамгийн том илрэл нь эмэгтэйчүүд голдуу хохирогч болдог ажлын байрны бэлгийн дарамт.
- Жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Нөлөөлөгч хүчин зүйлс нь ажилгүйдэл, архидалт, нэгнээ хүндэтгэхгүй байх, үл ойлголцлоо хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй, ярилцахгүйгээс болж хүчирхийлэл үйлдэгдэж байна. Мөн гэр бүл салах, амиа хорлох зэргээр маш ноцтой үр дагавартай.
-Хүчирхийлэл үйлдэгч, хохирогч хоёул хохироод энэ байдал зогсохгүй. Гэр бүл, үр хүүхэд нь сурч боловсрох, хөгжих, хүмүүжил, эдийн засаг талаасаа давхар хохирч байдаг. Үндсэндээ, эцэг эхийн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэг хуваагдаж, анхаарал халамж суларч эхэлдэг.
-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр олон ажил хийгдэж ирсэн нь ихэвчлэн эмэгтэйчүүд, охид руу чиглэж ирсэн. Тэглээ гээд хүссэн хэмжээнд хүртэл багасаагүй. Зарим талаараа улам нэмэгдсэн. Энэ юунаас болов гэхээр эрэгтэйчүүдээ орхигдуулсан.
-Эрэгтэйчүүдтэй ажиллая гэсэн бодлого баримталж байна. Жендэрийн үндэсний хорооноос үндэсний хэмжээнд хөвгүүд, эрэгтэйчүүдтэй ажиллах сургагчийг бэлтгэж эхэллээ. Өнгөрсөн онд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургагчийн гарын авлага боловсруулж, энэ онд 25 үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэлээ. Ирэх онд энэ ажил маань үргэлжилнэ.
-Ер нь бол эрэгтэйчүүд, хөвгүүдээ хүчирхийлэгч үйлдэгч гэсэн муу нэр зүүхээс нь өмнө, тийм сөрөг зан төлөвтэй болохоос нь урьтаж сургаж төлөвшүүлнэ. Хүчирхийлэл ямар хор хохирол, хуулийн хариуцлагатай гэдгийг таниулахаас гадна аливааг хүчирхийллийн бус аргаар хэрхэн шийдвэрлэх, бусадтай хэрхэн харилцаж ойлголцох мэдлэг өгнө.
-Эрэгтэйчүүд жендэрийн хэвшмэл ойлголттой холбоотойгоор мөн уур бухимдлаа удирдаж хянахгүй, стрессээ эрүүл зөв аргаар тайлж чадахгүйгээс  хүчирхийлэл үйлдэж байна. Цочмог уураасаа болж бусдын амь насыг хохироож давхар өөрөө хэрэгтэн болж байгаа харамсалтай жишээ гарч байна. Стресс тайлахдаа архи, тамхи гэсэн буруу зуршлаар биш эрүүл зөв аргаар тайлах хэрэгтэй. Монгол эрчүүд маань ойр дотны хүмүүстээ сэтгэлээ нээж, харилцаан дээрээ анхаарахгүй бол нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна.
-Манай улсын өнөөгийн нөхцөл байдлаас харвал шийдвэр гаргах түвшинд эрэгтэй, эмэгтэйчүүдийн хүйсийн төлөөлөл тэнгэр газар шиг зөрүүтэй. Аль нэг хүйс олонх болоод ирэхээр нөгөө хүйсийнхээ тулгамдсан асуудлыг орхигдуулах гээд байдаг. Гэтэл энэ нийгэмд эмэгтэйчүүдийн мэдрэмжээр харах зайлшгүй шаардлагатай зүйлс бий. Тэр тэнцвэрийг хадгалж байж олон нийтэд ээлтэй, хүртээмжтэй нийгэм бий болох байх. Дэлхийн бусад орны туршлагаас харахад ч ийм байдаг.
-Жендэрийн мэдрэмжийг хангана гэдэг бүхэлдээ хүний эрхтэй холбогдоно. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй байхаас үл хамааран хэнийг ч орхигдуулахгүй байх ёстой. Бүх нийтээрээ ижил нөхцөл боломжоор хангагдах учиртай. Тиймээс Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль тэр чигээрээ хүний эрхэд суурилдаг. Нийгмийн өөрчлөлт хувь хүнээс эхэлдэг. Хувь хүн зан үйл хандлагаа хянах ёстой. Өөрөө өөрчлөгдсөн бол гэр бүлдээ анхаардаг. Үүний дараа ажлын хамт олон, нийгэмд нөлөөлдөг. Тиймээс жендэрт суурилсан хүчирхийллийг үл тэвчих, таслан зогсоохыг хүсч байгаа бол хувь хүн өөрөөсөө эхлэх учиртай.
-Хаана ч, хэзээ ч байсан аливаа хүчирхийллийг битгий хүлээн зөвшөөр, хажуугаар нь бүү дуугүй өнгөр гэж уриалмаар байна. Харсан бол холбогдох байгууллагуудад нь мэдэгдэх хэрэгтэй. Ямар ч цаг үед хүчирхийллээс ангид байх маш олон боломж сонголт байдаг. Бүхий л асуудлыг эерэгээр шийдвэрлэдэг ярилцах соёлд суралцах зайлшгүй шаардлагатай. Уур бухимдлаа хянаж чадахгүй бол мэргэжлийн сэтгэлзүйч болон дүүргийнхээ хүүхэд гэр бүлийн газарт очиж тусламж хүсэх боломжтой. Стрессээ эерэгээр тайлах боломжийг цахим орчноос хайхад л хангалттай мэдээлэл авч чадна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

40 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин