Жирэмсэн үеийн сэтгэл гутралыг зөв оношлох хэрэгтэй

2022-12-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН 

 

Эмэгтэй хүний биед гарч буй өөрчлөлтүүдээс хамаарч сэтгэл зүй болон бие махбодын өөрчлөлтүүд сэтгэл хөдлөлийг өндөр болгож, амархан гомдох, баярлах, уйлах гэсэн байдлаар илэрдэг.  Тиймээс жирэмсэн үеийн сэтгэл гутралын үед заавал мэдэх ёстой  мэдээллийг хуваалцаж байна.

 

ЖИРЭМСЭН ҮЕДЭЭ СЭТГЭЛЗҮЙЧИД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ

 

Жирэмсэн эмэгтэйчүүдийн долоон хувь нь сэтгэл гутралд ордог байна. Энэ нь хөгжингүй улс орнуудтай харьцуулахад хөгжиж буй орнуудад илүү өндөр байдаг аж. Сэтгэл гутрал нь хүнийг байнга гунигтай болгож, амьдралд сонирхолгүй болгодог сэтгэцийн эмгэг юм. Энэ нь дэлхийн нийт хүн амд тохиолддог хамгийн түгээмэл эмгэг юм байна. Сэтгэл гутрал эмэгтэй хүмүүст хоёр дахин их тохиолддог. Ялангуяа, эмэгтэй хүний хувьд жирэмсэн болон төрсний дараа сэтгэл гутралд орох нь их байдаг байна. Тухайлбал, нойр солигдох, эрч хүч буурах, хоолны дэглэм алдагдах, бэлгийн дур хүсэл буурах нь жирэмсэн үед илэрдэг шинж тэмдэг сэтгэл гутралтай төстэй. Тиймээс эдгээр шинж тэмдгийг сэтгэл гутралаас биш жирэмслэлтээс хамаатай хэмээн дүгнэж оношлох магадлалтай. Хүмүүс сэтгэл гутралын талаар ярих дургүй байдгаас болж эмэгтэйчүүд сэтгэцийн эмгэгийн талаар эмчид ярихгүй байх нь бас элбэг байдаг аж. 
Жирэмсэн үед эмэгтэйн сэтгэцийн биш биеийн байдалд илүү анхаарал хандуулдаг. Тиймээс танд илэрч буй зан төлвийн өөрчлөлтүүд яг жирэмсэн үед илэрдэг шинж тэмдэг үү эсвэл сэтгэл гутралаас үүдэлтэй байна уу гэдгийг эмч, сэтгэлзүйчид хандан зөвлөгөө авах нь чухал. Жирэмсэн үеийн сэтгэл гутралын шинж тэмдгүүд нь жирийн үед тохиолдох сэтгэл гутралын шинж тэмдэгтэй төстэй байдаг аж. Гэхдээ дараах байдал жирэмсэн үед сэтгэл гутралд орсныг илтгэнэ. Тодруулбал, хүүхдийнхээ төлөө хэт их санаа зовних, өөртөө итгэлгүй байх, хүүхэд өсгөхдөө хэт итгэлгүй байх, таашаал авдаг зүйлсээсээ таашаал авч чадахгүй байх. Төрөхийн өмнөх хяналтыг муу дагаж мөрдөх, тамхи татах, архи уух, хар тамхи хэрэглэх багтдаг юм байна. Мөн жирэмсний эхний болон гурав дахь сард сэтгэл гутрал их тохиолдох магадлалтай байдаг.

 

СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ ТАЙВАН БАЙЛГАХ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОГТМОЛ ХИЙГЭЭРЭЙ 

 

Хэрэв та сэтгэл гутралаа эмчлэхгүй бол төрөхийн өмнөх хяналтаа муу дагах, хүүхдэдээ хэрэгтэй хоол идэхгүй байх эсвэл өөрийгөө арчилж чадахгүй болно. Түүнчлэн төрсний дараах сэтгэл гутралд оруулах эрсдэлтэй болгож, хүүхэдтэйгээ эх үрийн холбоо тогтооход хэцүү болно. Мөн жирэмсэн үеийн сэтгэл гутралыг зөв оношлох хэрэгтэй. Сэтгэл гутрал, түгшилтийг жирэмсэн үед ядаж нэг удаа стандартчилагдсан хэрэгсэл ашиглан оношлох ёстой гэж Америкийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын коллежоос зөвлөж байна. Оношлох үед эмч танаас стандартчилагдсан асуулгын хуудсаас сэтгэцийн эмгэг, түгшээлтийн талаар асуултууд асууна. Таны хариултуудаас шалтгаалж танд сэтгэлийн гутрал байгаа үгүйг оношилно. Сүүлийн сар сэтгэлээр их унасан, найдвар, итгэлгүй болсон. Юм хийх хүсэл сонирхолгүй болсон талаар эмч танаас асууж болно. Монголд ихэнх эмэгтэй маш их ажлын ачаалалтай байдгаас гутралд орох нь түгээмэл анзаарагддаг. Тиймээс жирэмсэн үедээ сэтгэл зүйгээ тайван байлгаж, нөхөртэйгөө ярилцаж, хайртай хүмүүсээсээ тусламж аваарай. Мөн сэтгэл зүйгээ тайван байлгах дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшэх нь чухал. Хэрэв та жирэмсэн үеийн сэтгэл гутралд орсон гэж бодож байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, дараагийн алхмуудаа тодорхойлоорой.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 242 (6974)

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

30 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин